Монгол залуугийн эх орноороо аялсан гайхалтай фото тэмдэглэл

2019-02-15 16:25 463

Монголчууд бид тунгалаг ариун гол мөрөн, мөнх цаст уулс, элсэн цөл, тал хээр гээд онгон байгалийн бүх л онцлог тогтцууд орших үзээд баршгүй асар том, өргөн уудам тал нутагтай азтай хүмүүс билээ. Байгалийн сайхныг нүдээр үзэж, биеэр мэдрэх шиг жаргал гэж үгүй бөгөөд ирэх зуны аялалд тань санаа сэдэл өгөхөөр гэрэл зурагчин Б.Эрдэнэбулганы нүд баясгам гайхамшигтай бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна.

Тэрээр 8 дахь жилдээ зураг авч байгаа бөгөөд БАЙГАЛИЙН болон УУЛСЫН гэсэн төрлөөр дагнаж бүтээлээ гаргадаг нэгэн юм. Бусад зурагчдаас ялгарах гол онцлог нь хүний хөлд дарагдаагүй онгон зэрлэг байгалиар аялж, уулсын оргилоос ямар гайхалтай орчин харагддагийг бусдад харуулахыг зорьдог ажээ.

1Бурхан халдун хайрханы оргилд өглөөний нар тусах мөч

2Хөвсгөлийн тайгын нууцлаг төрх

3Боржигоны бор талын сартай үдэш… Төв аймаг

4Говийн үзэсгэлэн

5Борооны дараа…

6Үзэсгэлэнт баян бүрд

7Монгол Алтайн нуруунд. Говь-Алтай аймаг

8Төрийн тахилгат Алтан овоо. Сүхбаатар аймаг, Дарьганга сум

9Хорьдол сарьдагийн ноён оргил явах замд

10Сүүн замтай Хонгорын элсний шөнийн төрх

Тэвшийн тасархай. Баянхонгор аймаг

12Мөсөн гол дотроос…

13Дархадын хотгор, Цаана сүрлэг Хорьдолсарьдагийн нуруу харагдана

14Жаргах наранд туяарах Сутай хайрхан

15Бүргэдтэй анчин Алтайн нуруунд. Баян-Өлгий аймаг, Сагсай сум

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!