KFC-ийн тахианаас иргэд хордсон уу

2019-02-13 16:09 291

Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC-ийг тойрсон хэл ам тасардаггүй. Энэ удаад KFC сүлжээний хоолонд хордсон гэх иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Энэ сарын 9, 10, 11-нд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлж, “Найзууд” багцыг авч идсэн болон захиалж авсан хүмүүс хордсон талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Үүнтэй холбогдуулан, тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа “Найзууд” багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа гэнэ.

Энэ талаар бид ЭМЯ-наас тодруулахад, “Тийм мэдээлэл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-өөс тодруул” гэв.

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!