Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалай АТГ-т шалгагдаж байна

2019-02-13 15:40 541

Авлигын тухай том том хэргүүд өдөр тутам сонссоор монголчууд бид тэрбум гэдэг тоог бутархай мөнгө шиг, гишүүд сайд нарыг авлигач гэж автоматаар ойлгодог болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч хулгай авлигын хар мөр аймаг орон нутагт ч тасардаггүй нь АТГ-ын орон нутагт хийсэн шалгалт, шударга иргэдийн мэдээллээр нотлогдсоор байна. Бүр эрх баригч МАН, сөрөг хүчин АН гэлтгүй сумдын засаг дарга нар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа аж.

Ойрхны жишээ дурдахад 2016 онд сумандаа АН-аас нэр дэвшиж сонгогдсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалай нь 2017 онд аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 сая төгрөгийн төсөвтэй үерийн усны далан хийх ажлыг тус сумын Моностой 2-р багийн нутагт 2 ширхэг төмөр труба үерийн ус зайлуулах нэртэй газар булснаас өөр зүйл хийгээгүй.

Мөн 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэхээр зарласан боловч уг мөнгөөр сумын орлогч даргынхаа дэлгүүрийн урд талын замыг түрж хусаад зассан болгож орхисон нь одоо цас, борооны усанд идэгдээд улам дордсон, зарим төрийн албан хаагч нарт илүү цалин бодож өгсөн, сум орон нутгийн зарим урлагийн хүмүүст боловсролын яамны жуух бичгийг хуурамчаар хийж гардуулсан, соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг мөн өөрийн дураар шагнасан зэрэг нийт 100 орчим сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар сумын шударга иргэд АТГ–т ханджээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Иргэдээс гомдол ирсэн нь үнэн” гэлээ.

Хоёр талын мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалайгаас тодруулахад “Цагдаа дээр гомдол ирсэн. Гэхдээ хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй гээд хаагдсан. АТГ-аас нэг байцаагч нэг хоёр жилийн өмнө ирж асуусан” гэсэн тайлбар өгсөн юм.

цааш үзэх source: news.mn

Шинэ мэдээ

error: Content is protected !!