Дуучин Т.Дэлгэрмөрөн Б.Бат-Энэрэлтэй хамтрах уу?

2019-02-13 11:10 451

“Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтлагийн залуусаасаа тун ч өөр нэгэн. Төрийн алтан соёмбоо магнайдаа залсан тэрээр тун удахгүй МУГЖ С.Батсүхтэй хамтарсан тоглолт хийхээр зэхэж байгаа бөгөөд тэрээр С.Батсүхийн бяцхан шавь Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч ажээ.

Түүний дуулсан “Цамбагарав” дуунд сөхөрч явдгаа дурдсан тэрээр бяцхан хүүг “өөр ертөнцийн өгөгдөлтэй нэгэн” хэмээн бодож явдгаа ч нуусангүй. Харин тэд тун удахгүй хамтран уран бүтээл хийж ч мэдэх юм.

Тоглолтын үеэр ямар сюрприз үзэгчдэд барих нь одоогоор тодорхойгүй ч МУГЖ С.Батсүх болон Т.Дэлгэрмөрөн нар олны дунд хит болсон уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэх ажээ.

Шинэ мэдээ

error: Content is protected !!