Алдартнуудын хэрэг: Флаш хамтлагийн Мийгаа 12 хүнээс 37 саяыг залилаад ял сонсчээ

2019-02-13 10:39 939

Алдартай хүн бүрт итгэж, дагаж дуурайх шаардлагагүй. Учир нь тэд ч гэсэн гэмт хэрэгт холбогдож ял авч байсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил болсон хүмүүсийн хэргүүдийг бид “Алдартнуудын хэрэг” булангаар оруулж байгаа билээ. Энэ удаад Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд буюу Мийгаа 12 удаагийн залилангийн хэргээр ял сонссон хэргийг хүргэж байна.

Нэгэн цаг үед хит дуунуудынхаа ачаар од болсон “Флаш” хамтлаг өнөөдөр ор сураггүй алга болсон гэж хэлж болно.

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Э.Б-с … улсын виз гаргаж өгнө, чамайг “…” нэртэй хамтлагийнхаа бүжигчнээр элсүүлэн авч … улс руу тоглолтоор хамт авч явна гэж … тоот дансаар хүлээн авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд иргэн Р.Б-с “таны хоёр хүүхдийг “…” нэртэй хамтлагт гишүүнээр элсүүлж аваад … улс руу авч явна, бичиг баримтуудыг нь бүрдүүлж өг” гэж 5.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэн Б.М-с “… улсын виз гаргаж өгнө, хамтлагт гишүүнд багтааж авч явна” гэж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 9 дүгээр сард иргэн Ч.У-с “… улс руу гаргаж өгнө. “…” нэртэй хамтлагт гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сард иргэн Ц.О түүний эхнэр С.О нарт “… улсын виз гаргаж өгнө, манай хамтлагаараа … улс руу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тоглолтоор явна, манай хамтлагийн нэр дээр явчих, урилга захиалж өгнө” гэж 4.915.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сард иргэн Ж.У-д “… улс руу хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж авч явна, … улсын элчингийн газарт таньдаг хүндээ мөнгө өгнө” гэж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.А-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сард иргэн Б.Н-н ээж М.Э-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Э-с “… улс руу гаргаж өгнө, “…” нэртэй хамтлагийнхаа гишүүнээр элсүүлж байгаад … улс руу тоглолтоор явахдаа авч явна” гэж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

цааш үзэх 

Шинэ мэдээ

error: Content is protected !!