Дуучин Х.Мөнгөнцэцэг тун удахгүй амаржина

2019-02-13 10:24 1115

Зохиолын дууны ертөнцийн хамгийн дуулиант хосууд гэж хэлж болохуйц дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар. Саяхан өөрсдийн “Амьдрал” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийсэн хос дуучид тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа ажээ. Тоглолтынхоо үеэр үл ялиг том гэдэстэй байсан дуучин Х.Мөнгөнцэцэгийг давхар биетэй хэмээн таамаглаж байсан хүмүүсийн таамаг ч хол зөрсөнгүй.

Тэд жилийн өмнө бяцхан хүүгээ өлгийдөн авч хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан бол тун удахгүй дахин бяцхан үрээ ийнхүү хүлээн авах нь ээ. Хосуудын тухай янз бүрийн яриа гарч, олны эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чамгүй хичээсэн тэдний шалтгаан ийнхүү ил болов бололтой.

цааш үзэх 

Шинэ мэдээ

error: Content is protected !!