Дэлгүүрээс үнэтэй бяслаг/сыр/ авах хэрэггүй боллоо

2019-02-12 22:08 987

Дэлгүүрээс үнэтэй бяслаг/сыр/ авах хэрэггүй
Гэртээ өөрийн гараар эрүүл органик аргаар хийцгээе 🙂

Cүүлийн үед гэрийн эзэгтэй нар маань үнэтэй бяслаг худалдан авч, үр хүүхэддээ пицца хийж өгөх нь ихэссэн. Харин одооноос та бяслагаа ч өөрөө хийж, илүү их мөнгө хэмнэж болох нээ.

Орц:

-Cүү 1 литр

-Давс 1 халбага

-Сүүн крем 200-300 гр

-Өндөг 3 ширхэг

Хийх арга: Сүүгээ тогоондоо хийж буцалгаарай. Энэ хооронд сүүн кремээ давс, өндөгтөй хольж сайтар хутгана. Буцалж байгаа сүүндээ сүүн крем, өндөгний холимогоо хийж, ахин 5 минут буцалгаарай. Ингээд буцалсан бяслагаа шүүлтүүр эсвэл марланд хийж, шингэнээс нь салгаж хуурай болгох хэрэгтэй. Хэдэн цаг хөргөсний дараа таны бяслаг бэлэн болох юм. Бага зэрэг турмерик буюу куркума орцондоо нэмж хийвэл, бяслаг шаргал өнгөтэй болно. Хэрэв та бяслагаа кинон дээр гардаг шиг дундаа нүхтэй болгохыг хүсвэл, бага зэрэг хүнсний сода хийгээрэй.

Шинэ мэдээ

error: Content is protected !!