ГЭР БҮЛИЙН гучин гурван САЙХАН

2019-02-12 22:02 2007

ГЭР БҮЛИЙН гучин гурван САЙХАН

♥️Дөнгөж төрсөн үрдээ нэрийг нь шивнэж буй нөхрөө харах сайхан.

♥️Түрхэн маргалдаад буцаад эвлэрэхдээ бие биенийхээ үнэ цэнийг илүү мэдрэх нь сайхан.

♥️Амралтын өдрөөр ач нараа эрхлүүлэхээр санан санан ирдэг өвөө, эмээ нар сайхан.

♥️Хагас сайн өдрийн өглөө эртлэн босоод банштай цай хийж, гэрийнхнээ дайлах сайхан. Хөлсөө урсган байж идээд инээж байгааг харах бүр ч сайхан.

♥️Ажил дээр болсон маргаанаа ханьдаа хэлэхэд “Чиний л зөв” гэж өмөөрөх нь сайхан.

♥️Өвдөөд хэвтэж байхад бяцхан гараа духан дээр минь тавьж, ээжийгээ эдгээхсэн гэж ширтэх үрсээ харах сайхан.

♥️Хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглох сайхан.

♥️“Намайг дуурайсан байгаа биз” гээд хүүгээрээ онгирох нөхрөө харах сайхан.

♥️Хол байгаа ханьтайгаа интернэтээр царай царайгаа харан ярилцах сайхан.

♥️Шалтгаангүй уурласныхаа дараа нөхрөөрөө аргадуулах сайхан.

♥️Ажлаасаа ирчихээд дуу аялан хоол хийж эхлэх сайхан.

♥️Хүүхдийнхээ зурсан зурган дээр өөрсдийнхөө яаж дүрслэгдсэнийг харж инээх сайхан.

♥️Даарсан ч, даараагүй ч үргэлж араас тэвэрч унтдаг “паар” шиг нөхөртэй байх сайхан.

♥️Амралтын өдрөөр том өрөөндөө газраар ор засан бүгдээрээ өнхрөлдөн хэвтэх сайхан.

♥️“Миний охин ээж боллоо шүү дээ” гэж ээжийнхээ хэлэхийг сонсох сайхан.

♥️Хадмуудаа өөрийнхөө эцэг эх шиг хайрлах сайхан.

♥️Орой гэртээ ядраад ирэхэд нуруу нухаад өгөх ханьтай байх сайхан.

♥️Нөхөр, хүүхдийнхээ хувцасыг угааж, индүүдээд эвхээд тавих сайхан.

♥️Цалингаараа гэртээ шинэ юм авах гээд зөвлөлдөх сайхан.

♥️Хүүхдүүдээ усанд хамт оруулах сайхан.

♥️Ач зээг нь өвөө, эмээ дээр нь аваачиж баярлуулах сайхан.

♥️Үснийхээ засалтыг өөрчилж, өөртөө сэтгэл хангалуун болчихоод гэртээ орох сайхан.

♥️Шинэ хоолны жор туршиж үзээд, нөхрөөрөө магтуулах сайхан.

♥️Бие биенийхээ амжилтанд хүрэхийг харах сайхан.

♥️Удахгүй төрөх хүүхэддээ нэр бодох сайхан.

♥️Охиноо, эхнэрээ “Миний хоёр гүнж” гэж энхрийлэн дуудах аав сайхан.

♥️Гэртээ ороход инээгээд угтах хүүхдүүдээ тэврэх сайхан.

♥️Аавынхаа гэрт очиж ээжийнхээ хийсэн хоолыг идэх сайхан.

♥️“Миний хайр найзуудтайгаа тайван сайхан уулзаад ир дээ” гээд хүүхдээ хараад үлдэх ханьтай байх сайхан.

♥️Дөнгөж төрсөн үрээ анх харах мөчийг юутай ч харьцуулашгүй сайхан.

♥️Гэртээ уут дүүрэн идэх юм аваад орох сайхан.

♥️“Би ганцхан чамдаа хайртай” гэж сонсох сайхан.

♥️“Гэр-гий”-н үүргээ гүйцэтгэж хайртай хүмүүстээ халамжаа мэдрүүлэх сайхан.
Та өөрийнхөө гэр бүлд байдаг сайхан зүйлсээр аз жаргалын жагсаалтыг үргэлжлүүлээрэй.

Шинэ мэдээ

error: Content is protected !!