Эр эмгүй хөгшин залуугүй ойлгож унш!

2019-02-12 21:45 2267

Эр, эмгүй… Хөгшин залуугүй ойлгож унш… Хүнд тэр тусмаа нялх биетэй эх хүнд үгээ бодож хэлж байгаарай…

Жирэмсэн болон төрсөнийхөө дараа бүх эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унах нь их болчдог амархан гомддог. Гомдсон гомдол нь тайлагдагдахдаа удаан байдаг. Төрсөний дараах нялх биетэй эмэгтэйчүүдэд хэлж болдоггүй үгсийн жагсаалтыг маш олон ээжүүд дунд хийсэн судалгаан дээр үндэслэн жагсааж бичсэн байна. Хүн бүр тогтоогоод авчихад хайртай нэгэндээ сэтгэлийн шарх үлдээхгүй байхад тус болж юуны магад.

1) Хөхөнд чинь сүү байхгүй юм биш үү? Хүүхэд өлсөгөөд сүү муутай юм аа. Сүү нь шингэхээн тэжээлгүй юм аа даа. ( Хөхөнд сүү орох эсэх нь ээжийнх нь сэтгэл санааны тайван байдал болон сүүтэй гэсэн итгэл, хүүхдээ хайрлах хайраас бүрэлддэг. Ямартай ч хүүхдээ өлсгөөд байхааргүй сүү ямар ч эх хүнд байж л таараа.)


2) Яана аа.. одоо тураач ээ! Наад гэдэс гүзээ чинь юу вэ? Ямар их таргалаа вэ? Турмаар юм! ( Бүхэл бүтэн хүн бүтээх гэж бүх бие эрхтэн нь өөрчлөгдөөд буцаж хэвэндээ ороход хугацаа их шаардагддаг. Үр хүүхдээ гэсээр өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа эх хүнийг зүгээр сууж байгаад таргалсан арчаагүй хүмүүстэй битгий зүйрлэ…)

3) Хүүхдэд эрүүл мэндийн асуудал үүсэxэд тэртэй тэргүй шаналж үхэх гэж байхад нь тэр өвчин зовлонг нь ил далд байдлаар ээжтэй нь холбох тэрийгээ дахин дахин хэлэх, илэрхийлэх… ( Хүүхдээ өвтгөхийг хүсдэг эх хүн хаана ч байхгүй)

4) Царай алдсаныг чинь гайхах. Тэртээ тэргүй өөрийгөө толинд хараад сэтгэлээр унаж байхад сэтгэлээр дэмжихийн оронд нэмж хямраах… ( Ядарсан, дархлаа муудсан суларсан, уураг, кальциа алдсанаар төрөөд удаагүй хүний царай нь гунддаг)

5) Оёдолтой төрсөн үү? Оёдолгүй төрсөн үү? Оёдолтой төрсөн бол яана аа оёо нь задарчих вий дээ! задрах юм бол тэгээл нөхөртөө гологдоно шд.. ( Хоёр яс салах гэж яаж зовсон болоод оёдолтой төрсөн бэ? гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй)

6) Пээ ямар их язраа вэ? ёстоо муухай болчиж зун яанаа? ( Яаж арилгахаа бодож хямарч байхад нь нэмж дарамтлаад яах нь вэ дээ! )

7) Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаад ядраад цонхийгоод савж унах гээд сууж байхад нь чи ёстой хүүхдээ асарч халамжлахгүй юмаа асаргаа сул юмаа эсвэл өдөржин юу хийдэг байна аа. ( Хүүхэд асрах хүн бүрийн хийдэг ажил хэдий ч нялх нярай хүүхэд асаргаа ихтэй бие засах ч зав гарахгүй үе зөндөө тохиолддог)

😎 Санамсаргүй горьдоод мөөмөө даахгүй халуурч бүлээрээд арай гэж хүүхдээ өлсгөхгүйн тулд гүрийгээд шөнөжин өдөржин хөхүүлж байхад горьдоосондоо ичихийн оронд ямар юмаа хийж горьддог байнаа, гол нь харалсан юм шиг, өлөн юм бэ… ( Юу ч мэдээгүй бодоогүй байхад хөх өөрөө горьдох үе бий. Хөхүүл хүнийг горьдоож байгаадаа, ийм үг хэлж байгаадаа ичих хэрэгтэй)

9) Хөх уураг нь зангираад бэрсүүтээд данх шиг том чулуу шиг хатуурчхаад төрөх дайны л өвдөж байхад баашлаад бай! одоо бос сэргэ ганц хүүхэд төрүүлчээд ингэж маяглах гэж, хөхөө арчилаад байж чадахгүй арчаагүй. ( Ийм үгийг хэзээ ч битгий хэл )

10) Хичнээн их хоол шөл хийлгүүлэх гэсэн юм. ( Хөхүүл хүн их өлсдөг бас их тамирдсан байдаг хоол цай шөл усаар л тэнхэрнэ шүү дээ)

11) Хөхний толгой хагараад цус нь гойжоод санжигнацан шүд зуугаад хүүхдээ бодоод уйлаад ч хамаагүй хөхүүлээд сууж байхад нь яасан ямбатай юм, бааштай юм гэж хэлэх ( Хурууныхаа өндгийг энд тэндгүй гүн зүсээд санжигнуулаад хөхөөд үз дээ бүр өдөр бүр 2 цагийн зайтай 15-30 мин хөхдөө яаж байна? )

12) Төрөөд удаагүй ээжүүд бүгд л их ядардаг үсээ ч боож амжилгүй хүүхдээ хөхүүлэх үе гардаг. Сэгсийчээд хүүхэд айлгалаа наад үсээ боогооч. ( царай алдсан байж болно. Сэгсийлээ сэгсийлээ гэхэд хүүхдээ айлгахаар сэгсийж суухгүй нь тодорхой)

13) Хүүхэд нь уйлж байна уу? Хэр уйланхай вэ? Ямар уйланхай юм бэ? хүүхэд ямар нэгэн шалтгаанаар уйлахад ээжтэй нь холбож ээжийн бөөн аашийг дууриачихаж, чи л жирэмсэн байхдаа их ашлаад хүүхэд ааштай төрүүлчихлээ. ( Нярай хүүхэд тавгүйтхээрээ уйлдаг маш олон шалтгаанаас болж уйлдаг. Тэр бүгд муухай ааштайдаа биш уйлах идэх рэплэксээс өөр чадваргүйтэй нь холбож ойлгох хэрэгтэй байх)

14) Хүний бяцxан үрийг хэн гуай нь ч гоочлох эрхгүй эл далд байдлаар хүүхдийг нь зүс царай бие бялдраар нь гоочлох ёс бус зүйл. Таньд тийм эрх ч байхгүй!

15) Дикритэндээ суусан Ээжид орлоггүй болсоныг нь сануулж ямар нэгэн байдлаар сэтгэл санаагаар унагах ( Хүүхэд, хүн бүтээсэн гавъяаг нь үнэлэх нь зүй ёсны хэрэг. Харин хэрэглээний мөнгийг авааль нөхөр нь олох нь тэдний үүрэг. Үүргээ ухамсарлахгүй би л бүгдийг тэжээж байна гэсэн бодол тээж байвал хамгийн адгийн эр хүн шүү)

Шинэ мэдээ

error: Content is protected !!