ШАРКУУДААС 25 сая төгрөг босгож чадсан 10 настай охин /БИЧЛЭГ/

2019-02-11 13:18 1183

“Шарк танк” нэвтрүүлгийн гурав дахь жилийн дугаар үзэгчдийн хүртээл болоод удаагүй ч олны анхаарлыг татсаар байна. Монголын толгой бизнесменүүд хөрөнгөө нийлүүлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн ашигтай саналд хөрөнгө оруулан, хувь эзэмшиж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэгээрээ онцлогтой юм.

Тэгвэл 2019 оны 2 дугаар сарын 10-ны ням гарийг дугаарт 10 настай Б.Индра охин хоёр жилийн өмнө эхлүүлсэн “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явлууд” бяцхан ном төслөө амжилттай танилцуулж, 5,7 сая төгрөгийн санхүүжилт хүсэж 25 сая болгон босгож амжилттай танилцуулж чадлаа. Охин нэгдүгээр сургуулийн 5г ангид сурдаг бөгөөд гурван жилийн өмнөөс өөрөө бяцхан ном бичиж, ээжээрээ зураг зуруулан худалдаанд гаргаж, үе тэнгийнхэнийгээ манлайлан, зөв үлгэр үзүүлэн оюуны бүтээл туурвиж эхэлжээ.

Бяцхан танкийн энэхүү төслийг Оюунгэрэл, Амартүвшин шаркууд дэмжиж, 25 сая төгрөгийн санхүү олгож, тодорхой хувийг авахаар тохиролцлоо. Нэвтрүүлгийн төгсгөлд амжилттай оролцсон Индра охин “Эцэг эхчүүд хүүхэдтэй аль болох дотно байж, тэдний хүсэл мөрөөдлийг дэмжиж, хамтран ажилладаг байх хэрэгтэй. Намайг ойлгож дэмждэг ээждээ баярлалаа” гэсэн юм.

Шинэ мэдээ

error: Content is protected !!