Кан Ли: Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

2019-01-14 13:21 172

Kang Lee: Can you really tell if a kid is lying?

Кан Ли: Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдүүд худал хэлэхдээ муу юу? Та үнэхээр худлаа хэлж байгааг нь мэдэх үү? Хүний хөгжлийн судлаач Кан Ли нь хүүхэд худлаа ярьж байхдаа биенд нь ямар өөрчлөлт гардгийг судалдаг. Түүний хэлснээр, хүүхдүүд маш их худлаа ярьдгаас гадна, бүр хоёр наснаасаа эхлэх нь ч бий бөгөөд үүндээ гарамгай сайн байдаг гэнэ. Түүнийхээр бол бид хүүхдээ худлаа ярьж эхлэхэд нь баярлах хэрэгтэй ба тэрээр үүн дээр суурилсан нуугдмал сэтгэл хөдлөлийг илрүүлэх зарчимаар ажилладаг худал хэлснийг тогтоох нэгэн шинэ технологийг танилцуулж байна.

Танай хүүхэд худлаа ярьдаг уу.Тийм бол тэдний үйлдэлд ийм шалтгаан бий. 

Хүүхдийг нь ер нь худлаа ярьж байгаа үед нь хэрхэн зөв ойлгуулах вэ? Энэ талаар зөвлөөч.

Хүүхэд худлаа ярих нь цаанаа ямар нэг зорилготой эсвэл шалтгаантай байдаг. Мөн худлаа ярихыг нас насанд өөр өөр байдлаар авч үздэг.


Тухайлбал:

Гурав хүртэлх насны хүүхэд худлаа ярих нь биеэ хамгаалах зорилготой байх нь олон. Бяцхан хүүхдүүдийн хувьд энэ ертөнц, хүрээлэн буй юмс гайхмаар, учир нь олдохгүй, эсвэл аймаар санагдах үе их бий. Энэ үеүдэд өөрийгөө хамгаалах тэдний бодож олсон хамгийн шилдэг арга нь худлаа хэлэх байж болно.

Гурваас долоо хүртэлх насанд хүүхдийн хувьд бодит байдал болон хийсвэр ертөнцийг бүрэн ялгаж эхлээгүй байдаг. Үүний зэрэгцээ тэдний төсөөлөн бодох, хийсвэрлэх чадвар хүчтэй хөгжиж эхэлдэг. Тиймээс хүүхэд худлаа ярих нь эцэг эхчүүдийн санааг их зовоодог ч нөгөө талаас нь харвал таны хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж байна, төсөөлөн бодож чадаж байгааг харуулж буй сайн хэрэг юм. Гэхдээ худал яриаг нь хэт өөхшүүлж, дэвэргэж болохгүйг анхаараарай.
Ойролцоогоор таваас арван насны үед хүүхэд худлаа ярихын сөрөг талыг ойлгож, хийсвэр болон бодит ертөнцийг ялгаж салгаж эхлэдэг. Энэ үед сургууль дээр мөрдөж буй дүрэм, насанд хүрэгчдийн шаардлагууд тэднийг аяндаа үнэнээ хэлэхийг шаардаж эхлэхэд худал ярих нь аажмаар зогсдог.

Харин зургаагаас дээш, эсвэл бүр арваас дээш насны хүүхэд тогтмол худлаа хэлээд байвал яах вэ? Энэ та хүүхдээ худлаа ярихыг хэт их өөхшүүлдгээс эсвэл үнэнээ хэлэхэд нь хэт шүүмжилж загнадгаас үүдэлтэй байж болно. Ер нь хүүхдийг “чи битгий худлаа яриад бай” гэж хэлэх тусам хүүхэд худлаа ярих хандлагатай болж, энийгээ юман чинээ тоохоо больдог.
Ялангуяа үнэнээ хэлж байхад нь итгэхгүй гүтгэх юм бол хүүхдэд их хүндээр тусдаг ба аяндаа худалч хүний дүрд тоглож эхэлдэг. Бусад худлаа ярьдаг шалтгаан нь айдас, бусдыг дуурайх, асуудалд орооцолдохоос сэргийлэх, эсвэл зүгээр л таньтай үргэлжлүүлж ярилцахыг хүсэхгүй байгаагийн илрэл байж болно. Тиймээс та эхлээд хүүхдийнхээ яагаад худлаа яриад байгаа шалтгааныг олж илрүүлэх хэрэгтэй.

Зөвлөх: Б. Алтанцэцэг /ССҮТ-ийн Сэтгэл судлаач/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

Шинэ мэдээ

error: Content is protected !!