Ж.Амарсанаа: Хүүхдийг -15 ХЭМЭЭС БАГА ҮЕД 11-14 ЦАГТ зайлшгүй салхилуулах шаардлагатай

2019-01-14 12:20 97

Агаарын бохирдол ихтэй, хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд нярай болон бага насны хүүхдээ хэрхэн ханиад томуунаас хамгаалах, эцэг эхчүүд өөрсдөө томуу туссан бол хүүхэддээ халдаахгүйн тулд хэрхэх ёстой, нэгэнт өвдөж өндөр халуурч, таталт өгвөл анхан шатанд ямар туслалцаа үзүүлж болох, агаар салхинд өдөрт хэр хугацаанд гаргах ёстой, эсвэл гаргахгүй байх ёстой юу гэх зэрэг эцэг эхчүүдийн дунд байдаг эргэлзээтэй асуудлуудаар “Анжел” эмнэлгийн эмч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-ХҮҮХДЭЭ САЛХИЛУУЛАХГҮЙГЭЭС АРХАГ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТМАГШИЛД ОРНО-

-Энэ их агаарын бохирдолтой үед бид нярай болон бага насны хүүхдээ гэрийнхээ ойролцоо гадаа гаргаж салхилуулах нь зөв үү? Ихэнхи ээж аавууд утаатай тул дэмий гэж бодон хүүхдээ гэрт нь хэдэн өдрөөр “хорьж” байна.

-Өмнө нь ч гэсэн утаа байж л байсан шүү дээ. Манайд утаанаас гадна хөрсний бохирдол их бий. Гэхдээ хүүхдээ огт гаргахгүй, гэртээ байлгаад байхаар архаг хүчилтөрөгчийн дутмагшилд орж, энэ нь цаашлаад тархин дахь хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдалд хүргэнэ. Үүнийг хүмүүс тархины даралт гэж хэлдэг. Тиймээс хүүхдээ агаарт зайлшгүй гаргах хэрэгтэй. Өдөр утаа нилээд багасдаг “цонх үе” гэж бий болоод байгаа нь 11-14 цагийн хооронд байгаа тул энэ цагуудаар хүүхдээ гаргаж болно. Мэдээж арай дулаахан өдрүүдэд сонгож гаргана. Мэдээж уул модтой газарт гаргавал их зүгээр. Гэвч хүн болгон тийм боломжгүй учраас өдрийн утаа багатай цагийг сонгон хүүхдээ тодорхой хугацаанд гаргаж байх хэрэгтэй.

-Дулаан гэхээр хэдэн хэмээс доош бол гаргаж болно гэсэн үг вэ?

-“-15” хэмээс дулаан үед гаргаж болно. Гэхдээ хүүхдийнхээ өлгийг маш сайн тааруулж гаргах нь чухал. Хүүхдээ өлгийдөж салхилуулчихаад орж ирэхэд хүүхэд чинь даарсан эсвэл усан хулгана болтлоо халууцчихсан байвал өлгий чинь тохирохгүй байна гэсэн үг. Мэдээж халууцаж байгаа бол өлгийг нь нимгэлнэ. Монголын цаг агаар тогтмол биш учир өдрийн температураас хамаараад яаж өлгийдөх нь өөр өөр байна. Харин гарчихаад орж ирэхэд хүүхэд чинь гэртээ ямар байдаг түүн шигээ байж чадаж байвал өлгий нь таарч байна гэсэн үг юм. Бага насны хүүхдийн хувцаслалт ч ялгаагүй.

-Гарах үнэхээр боломжгүй ээжүүд эсвэл эмээ, өвөө нарт өөр боломж бий юу?

-Бүр арга ядсан үед цонхоо сайтар онгойлгоод яг гаргах гэж байгаа мэт хувцаслаж, өлгийдөөд 30-40 минут орчим салхилуулж болно. Өдөрт дунджаар 1 цаг орчим салхилуулбал хүүхэд тайван байхаас гадна хүчилтөрөгчийн хангамж сайтай байж дархлаа нь сайжирна. Харин өтгөн утаатай үед хүүхдийг гаргахгүй. Нэмж хэлэхэд, эцэг эхчүүд модтой уултай газар очиж хүүхдээ салхилуулж байна гээд дааруулаад байна. Амралтын газар байж байхдаа гал түлж, гэрээ огцом халааснаа хүүхэд хөлөрсөн үед агаарт авч гараад дааруулах тохиолдол их байдаг. Үүнээс гадна эцэг эхчүүд өөрсдөө ч хувцсаа сайн тохируулж өмсөх хэрэгтэй. Жишээлбэл, аав нар гадаа тамхилах гэж гарахдаа углааштай гарчихаад даарчихдаг. Энгийн л зүйл дээр алдсанаас ханиад хүрдэг шүү дээ. Хоёрдугаарт, дэлгүүр хоршоо гарахдаа ч хувцсаа тааруулах хэрэгтэй. Гадуур явахдаа энгэрээ задгайлчихаад явж байдаг хүмүүс ч үүнд хамаатай. Ингээд л хүний хоолой сэрвэгнээд ханиад томуу эхэлж, улмаар хүүхэддээ халдаана. Даарахаараа хүний дархлаа дарангуйлагдаж амархан өвддөг шүү дээ.

-Хэдийгээр хичээл сургууль амарсан ч эцэг эхчүүд ажилдаа яваад орой ирэхдээ төрөл бүрийн вирус аваад очиж байгаа. Ийм тохиолдолд эцэг эхчүүд яг ямар дэглэм баримтлах ёстой вэ?

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!