Жүжигчин А.Ганчимэг, Б.Тамир нар дэр нэгтгэжээ

2019-01-14 11:10 1686

“Хувьсал” продакшнаар овоглож дэлгэцийн хэд, хэдэн бүтээлийн дүр амилуулсан жүжигчин А.Ганчимэг олны хайрыг татсан хөөрхөн бүсгүй. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинон дээр хамтран тоглосон жүжигчин залуутай хайрын романс эхлүүлж нэг хөөрхөн хүүхэдтэй болсон ч тэр хоёрын амьдрал тийм удаан үргэлжлээгүй юм

Түүнээс хойш “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд хамтран тоглосон Б.Шинэбаяртай хэсэг нэр холбогдоод нам, жим болж байсан юм. Тэгвэл тэр амин хайртай охиныхоо ааваар “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирыг сонгосон гэх баттай эх сурвалж байна. Ийн хөөрхөн Ганаагийн хайрыг татаж чадсан Б.Тамир хэдий чадварлаг уран бүтээлч ч гэлээ гэр бүлийн хувьд ихэд тогтворгүй нэгэн гэж мэдэх хүмүүс нь ярьдаг.

Маск” продакшины жүжигчин Э.Золзаяатай ханилан хөөрхөн охины ээж аав болцгоосон ч төд удалгүй эхнэр хүүхдээ төрхөмд нь буцаасан жүжигчин Б.Тамир түүнээс хойш нэлээд олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон ч тогтсон амьдрал зохиогоогүй. Ийм залууг жүжигчин А.Ганчимэг сонгсосон нь хачирхалтай.

Гэхдээ хүн алдаа дутагдлаа ухаардаг хойно. Б.Тамир хэн хүний төсөөлөөгүйгээр хүний, өөрийн хоёр охиндоо хэнээс ч дутуугүй сайн аав болох ч юм билүү хэн мэдлээ. Сураг сонсохнээ А.Ганчимэг Б.Тамирын аав МУГЖ О.Бат-Өлзийгийнхөөр орж гардаг болсон сурагтай. Тэрбүү хэл сошиалд хамтдаа маш дотгно гэр бүлийн зураг нь тавигдаж удалгүй тэр даруйдаа устгагдсан байна. Тэгэхлээр хосууд харилцаагаа олноос машид нууцалж байгаа бололтой. Б.Тамирын найруулсан кинонд нь хүртэл А.Ганчимэг тоглосон гэнэ лээ шүү.

Эх сурвалж: paparazzi.mn

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!