ЖҮЖИГЧИН ТУЯА ГЭР БҮЛТЭЙ ЗАЛУУТАЙ…

2019-01-12 13:55 1011

“X-Түц” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин Туяа өдгөө чөлөөт уран бүтээлч болсон нэгэн. Баргийн загвар өмсөгчийн өмнөө гишгүүлэхээргүй нуруу туруу, царай зүс сайтай тэрээр хайр дурлалдаа умбан нисэх шахам яваагаа үргэлжид гайхуулах болсон. Тэр ч бүү хэл зүүн гарын ядам хуруун дахь бөгжөө гайхуулан найз залуугийнхаа дарж өгсөн зургуудаар цахим хуудсуудаа дүүргэх болсон тэрээр хайртай залуугаа олноос ихэд нууцалдаг ажээ.

Харин түүний найз залууг гэр бүлтэй хэмээх утга бүхий сэтгэгдэл жүжигчин бүсгүйн инстаграмм хуудсанд ирсэн байх бөгөөд тэрээр тус сэтгэгдлийн эзэнд хандан “Түүнийгээ түмэнд харуулах хүсэл алга өө. Бидэн хоёр аз жаргалтай байвал болоо доо. Та бүхэнд харуулж чадахгүй байгаад уучилна биз. Тэглээ гээд хүний эхнэр юу юу гэнэ үү? Болих хэрэгтэй. Ийм өчүүхэн бодолтой хүн муулж доромжлох өөрт тань тийм сайхан байдаг бол болоо болоо. Тэгээд харсан хүн амьтнаа доромжлоод муулаад явж бай амжилт” хэмээх тайлбарыг өгчээ.

 

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!