Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд боллоо

2019-01-12 13:10 184

УИХ-ын гишүүдийн 94.5 хувь нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ.

Ингэснээр тогтоол батлагдаж УИХ-ын гишүүн Ч.Улаан ХХААХҮ-ийн сайд боллоо.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан
1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа
22:56 2019/01/11

Таныг манай салбарыг удирдах гэж байгаад баяртай байна. Монгол Улсын 3 сая гаруй иргэнийг хоолтой, ундтай байлгадаг салбар юм шүү

УИХ-ын гишүүн Б.Батзориг: Унгарын Засгийн газартай хамтран Биокомбинатыг өргөтгөх ажлыг үргэлжлүүлж, 21 аймгийг лабораторжуулахыг ажил болгоно гэдэгт итгэлтэй байна. Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар батлуулах цаг нь болсон. Малчид хүлээж байгаа. Малын хөлийн татвартай болъё. Таныг манай салбарыг удирдах гэж байгаад баяртай байна. Монгол Улсын 3 сая гаруй иргэнийг хоолтой, ундтай байлгадаг салбар юм шүү гэж хэлье.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 2015 оноос хойш “Сумандаа сайхан амьдарья” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан. Энэ хүрээнд нийт сумдаа хоёр удаа бүтэн тойрсон. Ингэж явахад малчид маань малын хулгайн талаар маш их ярьдаг. Хамгийн сүүлд Төв аймагт гарсан малын хулгайн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Бог малыг 24, бод малыг наймаас дээш хулгайлсан тохиолдолд малын хулгайд тооцно гэж Эрүүгийн хуульд оруулсан. Жишээ нь, долоон адуу хулгайлбал малын хулгайд тооцогдохгүй нь. Тиймээс Хууль зүйн яамтай хамтраад Эрүүгийн хуулийн 17.12 дахь зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг захиж хэлмээр байна.

22:24 2019/01/11

Махны үйлдвэрүүдээ хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдэд хамруулж ажилладаг байх нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Монгол Улс хүнсний ногоогоор хэрэгцээгээ хангах боломжтой байгаа. Газар тариалангийн бүс нутагт төмс, хүнсний ногоо тариалдаг газруудад усалгаатай талбайтай болох асуудал чухал байгаа. Мөн төмс хүнсний ногоог хадгалдаг зоорийн аж ахуйн чиглэлд анхаарах хэрэгтэйг хэлэх гэсэн юм.

Монголд тариалдаггүй, нарийн ногоог оруулж ирдэг хүмүүсийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй.

Хоёрдугаарт, хятадууд хагас боловсруулж мах гаргаад байгаа дуулдаж байгаа. Бид махны үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тийм учраас махны үйлдвэрүүдээ хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрүүдэд хамруулж ажилладаг байх нь чухал байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хөдөө аж ахуй бол Монголын хамгийн олон эрдэмтэнтэй салбар. Харамсалтай нь энэ салбар хоцрогдсон. Мал давжаарсан, цус ойртсон. Газар тариалангийн салбарын хувьд газар үржил шимгүй болсон.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бид хүрэн эдийн засгаасаа аль болох татгалзах шаардлагатай. Малын тоо толгой өсөж байгаатай холбогдуулан Бэлчээрийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй байгаа. Эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг үүнтэй зэрэгцүүлэн авч явах хэрэгтэй. Ингэх юм бол бид цөлжилтийг сөрөх боломж бий гэж харж байна.

Иргэдийг малжуулах хөтөлбөрт анхаарч ажиллабал хөгжлийн гарц бий.

22:16 2019/01/11

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна

Шинэ мэдээ

error: Content is protected !!