Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нар УИХ-ын гишүүн хэвээр үлдлээ

2019-01-12 13:04 165

20:34 2019/01/11

Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэнгүй.

20:19 2019/01/11

Д.Дамба-Очирыг гишүүнээр нь үлдээв
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн холбогдох байнгын хороодын дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх эсэргүүцэв.

Шууд үзэх:

С.Жавхлан: Саяны дөрвөн гишүүн шир цаашаа болчихсон байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Монголын түүхэнд хамгийн хар Их хурал болж байна. Есөн удаа хойшилж хойшилчихоод арав дахь дээрээ шөнө хуралдсан. Ийм муухай хараал жатгатай хуралд суухаасаа ичиж байна. Саяны дөрвөн гишүүнд шир цаашаа болчихсон. Өөрсдийнх нь тухай ярьж байхад товчлуур даруулмааргүй байна.

Өнөөдөр өвчлөл ямар их байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Ээжүүд хүүхдүүдээ тэврээд уйлж байна. Энийг хэзээ хэлэлцэх вэ гэж УИХ-ын даргаас асуумаар байна. Ийм асуудлуудаа шөнөжин хуралдаж шийддэг болмоор байна. Нэг нэгнийгээ түлхэж унагаах биш, та нар бүгд зайлцгаа гэж хэлмээр байна. Монголд хэрэгтэй асуудлыг үүр цайтал хэлэлцдэг байгаач. Би аймаар ичиж байна, ширнүүд ээ.

19:46 2019/01/11

М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдвол би дахиад оруулж ирнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гишүүнээр нь аваад үлдэх нь тодорхой юм чинь ахиж гишүүний асуудал оруулж ирэх хэрэг байна уу, М.Энх-Амгалан прокурор оо. Энэ шударга ёс яриад байгаа хүмүүс 60 тэрбумын хэргийг шалгуулах ямар ямар хүсэлт гаргаж байсан бэ?

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 60 тэрбумын асуудлаар төрийн 2,000 гаруй албан хаагч шалгагдсан. Гэвч би мөнгө өгч ажилд орсон гэж хэлсэн хүн олдоогүй. Намын санхүүг шалгаач гэсэн бичиг ирсэн. Намын санхүүг үзсэн.

УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдвол би дахиад оруулж ирнэ.

19:29 2019/01/11

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

19:28 2019/01/11

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүлэх горимын санал гаргав
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулмаар байна. Гадаа 200 гаруй хүн суулт хийж байна. Таныг суудалдаа нэг өдөр, нэг минут ч болтугай шунан дурлаж байгаа дүр зураг харагдаж байна. Гадаа байгаа нөхцөл байдлаа бодож үзээч гэж таниас хүсье.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Шударга ёс ярьсан, жүжиг тавьсан энэ үйлдлээ болиоч. Тэгвэл ЖДҮ-чдийнхээ асуудлыг яриач. Оюун-Эрдэнэ ээ, чи жинхэнэ луйварчин шүү. Үндэсний аюулгүй байдал яахаараа зөвлөмжөөрөө тэдний дотор хуулийг батал гэж үүрэг өгдөг юм бэ. Их хурал хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллахгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг төрийн байгууллагууд биелүүлдэг юм.
Та нар яг үнэндээ шударга ёсны эсрэг яваад байна.

М.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг дараагийн долоо хоногт хэлэлцье гэж тохирсон
УИХ-ын дарга М.Энхболд: ҮАБЗ-ийн зөвлөмжийг яг таг биелүүлнэ гэсэн зүйл байхгүй. Өдөр даргын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга нар орж ирсэн. Дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гэж тохирсон.

19:03 2019/01/11

Л.ЭНХБОЛД УИХ-ЫН ГИШҮҮНЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Гишүүд асуулт асууж , үг хэлж дуусаад УИХ-ын гишүүн Л.Энхболдыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал хураахад 71.4 хувиар Байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Л.Энхболд УИХ-ын гишүүнээрээ үлдлээ.

18:47 2019/01/11

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ-гийн асуудлаас шинэчлэлээ эхэлье л дээ
УИХ-ын гишүүд Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хэлэлцсээр байна.

Цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!