Хятадын “Мөсөн хүү”-гийн амьдрал жилийн дараа ингэж өөрчлөгджээ

2019-01-11 18:37 457

Жилийн өмнө БНХАУ-ын Юунань мужийн бага ангийн хүү 4км замыг туулж сургуульдаа ирэх замд хүйтэнд сормуус, үс нь хүртэл хөлдчихсөн гэрэл зураг олон нийтийн сүлжээнд тарснаас хойш дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Сормуус бол цантаж мөс тогтдог л доо харин үс ингэж хөлдсөн байсан учир ихэд санаа зовж сургуульд нь хүргэж өгсөн хэмээн нэгэн иргэн зургийг нийтэлсэн юм.

Тэгвэл Сошиал од 9 настай Ван Фүман хүүгийн амьдрал жилийн дараа ийн өөрчлөгджээ. Ван Фүманд өгсөн хүмүүсийн хандивын ачаар өвлийн хүйтэнд халаалтгүй байсан сургууль нь засвар хийж, халаалттай болоод зогсохгүй холоос хичээлдээ ирдэг хүүхдүүдэд зориулан дотуур байрыг ч барьжээ. Харин “Мөсөн хүү”-гийн гэр бүл сургуулиас нь 10 минут алхаад хүрэх газар хоёр өрөө байранд амьдарч байгаа аж. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн яриандаа хүмүүсийн амар амгаланг хамгаалах цагдаа болох мөрөөдөлтэй хэмээн хэлжээ.

Шинэ мэдээ

error: Content is protected !!