Ханийнхаа тэр эмэгтэйд зориулав

2019-01-11 14:18 1177

Би 1983 онд төрсөн. Миний хүүхэд нас дурсаад байхаар сайхан дусамжаар маруухан өнгөрсөн. Их сургуулиа төгсөөд нэг жижиг компанид ажиллаж байгаад амьдарлынхаа ханьтай учирсан. Түүндээ анхны бүхнээ зориулсандаа.

Бид танилцаад үерхээд 2 жилийн дараа хөөрхөн хүүтэй болсон. Бид хоёр талаас ёстой л хоосон нийлж амьдарлаа босгосондоо. Тэр цагаас хойш 14 жио өнгөрчээ. Одоо манайх гэдэг айл 3 хүүхэдтэй хоосондоо хоосон байхдаа байгаад л болж бүтэхэрээ амьдарч байсан. Би бага хүүгээ гаргаад удаагүй байхдаа нөхрийгөө анхны хайртайгаа холбоотой харьцаатай уулзаад учираад байгааг мэдсэн. Хүн анх тийм зүйлийг мэдэхээрээ зогсож чаддаггүйн байна лээ. Улам л цаашилж бие биенээ хайрлаж бичсэн бүх мэссэжийг нь, хэдэн удаа хаана яаж уулзаж учирсныг нь бүгдийн мэдсэн. Тэр үед амьдарлаа л бүтэн авч үлдье. Хүүхдүүдээ л бодох ёстой гэж зүтгэсээн тиймдээ ч амьдарлаа авч үлдсэн. Намайг хамгийн гол тайтгаруулж байсан зүйл бол миний ханийн тэр эмэгтэй тэр олон жилийн дараа бидний амьдралд өөрөө эхэлж харьцаа үүсгэж гарч ирсэн юм байна лээ. Түүнийг эхэлсэн гэж би ханиасаа сонсоогүй. Би тэдний анхны болоод гал халуун эд дунд нь хүртэл харьцааны мэссэжийг олж уншсан. Тэгээд л тэвчье гэж шийдээд зүтгэсэн зүрхэндээ нулимсаа тэвчсээн. Ханийнхаа тэр эмэгтэйг би анх гайхсан мэдэх тусмаа үзэн ядсан. Тэр эмэгтэй 3 хүүхэдтэй нөхөртэй. Тэр ч байтугай намайг дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй ханьдаа итгээд өдий хүрч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байж яагаад тэр харьцааг үүсгэж дараа нь намайг мэдэсний дараа ханьтай минь дахин дахин холбогдов гэх мэтчилэн үзэн ядах шалтгаан улам бүр нэмэгдсэн. Тэр явдлын мэдэснээс хойш 2 жил гаран болчихлоо. Тэгсэн өдөр ирэх тусам тэр хүүхнийг, ханийгаа үзэн ядах боллоо. Сэтгэл үнэхээр хөрдөг юм байнаа. Одоо тэр үед тэвчиснээ бодохоор өөрийгөө хүртэл буруутгах юм. Надад ч бас ийм үе таарч л байсан. Айлын нөхөр харьцаа тогтооё гэх асуудал байсан байгаа гэхдээ би тийм зүйлийг үзэн яддаг учраас хэзээ ч тэгж хүний гэмгүй эхнэр хүүхдийн нулимсыг урсгахгүй гэж боддог.

Хүүхнүүдээ эхнэртэй залуугаас л хол байгаарай та нарт дотроо хүсэмжилдэг залуу байдаг л байх гэхдээ ардаа амьдралтай л хүн бол холхон л байгаараа. Уулзаж учирч явахад сайхан л байдаг байх эцэст нь тэр хүн чинь эргээд үр хүүхэд өөрт нь хамаг амьдарлаа бие сэтгэлээ зориулсан тэр хүнрүүгээ л тэмүүлдэг тэр үед нь тэр чи зүгээр нэг биеэ үнэлж аальгүйтэж байсан зам зуурын хүүхэн л болоод дуусдаг. Тэр 2 хүүхний дунд гүйсэн залуу ч ганцаараа үлддэг юм байна шүү гэдгийг хатуу ойлгоорой.

Шинэ мэдээ

error: Content is protected !!