М.Энхболд: Тулгамдсан асуудлыг УИХ шуурхай шийдэх ёстой

2019-01-10 17:38 196

Сүхбаатарын талбайд жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан, энэ үеэр УИХ-ын дарга руу халдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд дараах тайбарыг өглөө. Тэрбээр, “Талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу би уулзсан. Би тэдний санал бодлыг сонссон.өмнөх жагсаалаас надад ирүүлсэн шаардлагын дагуу тайлбар хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулах байсан ч тэд шаардлагын хариуг хүлээж авахгүй гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа би хэлсэн. Уулзсан хүмүүс маш бухимдалтай байна лээ.

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!