Жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболд руу дайрчээ

2019-01-10 16:29 782

Дөнгөж сая УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрсан, албан шаардлагын хариуг хүлээж аваагүй гэдгийг хэлэв.

Тодруулбал, УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон: “Өнөөдөр 14:30 минутад Т.Аюурсайхан гишүүн залгаж жагсагчдын төлөөлөл уулзмаар байна гэдгийг хэлсэн. Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүн надтай 5 удаа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн 2 удаа холбогдсон. Ингээд жагсагчдын төлөөлөл, УИХ-ын гишүүдээс бүрдсэн 9 хүн УИХ-ын даргатай уулзсан.

Өмнө нь тавьсан шаардлагуудад албан ёсоор хариултаа өгсөн. Тайлбарыг хүлээж аваагүй. 30 хуудас материал биш 3 хуудас тайлбарыг сонсоогүй. Өөрсдөө шаардлагаа тавьсан.

Шинэ мэдээ

error: Content is protected !!