Хүүг минь эмчлэхээс татгалзлаа Монгол Улс, Би хүүгээ алдмааргүй байна

2019-01-08 18:15 1552

Хүүг минь эмчилхээс татгалзлаа

Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй эмийн бүтээгдхүүнээр эмчилгээ хийх талаар албан ёсоор гэрээ хийх боломжгүй гээд манай хүүгийн эмчилгээг хийхгүй зогсоочих юм. Үнэхээр гаслантай юм. Манайд оншолж чадахгүй гэхээр нь япон явж оншлууллаа. Эмчлэх боломжгүй гэхээр нь амеркаас эм гуйж авчирлаа.

Солонгос эмч эмчилгээ хийгээд болоод байсан. Харин яваад эх нялхасын эмнэлэгт өөрсдийн эм тариагаар эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгүүлэхийг хүссэн боловч манайд зөвшөөрөлгүй бүртгэлгүй эм тариагаар эмчилэхгүй гэнэ. Миний хүү долоо хоног болгон хийлгэж байх ёстой тариагаа хийлгэхгүй бол амь насанд нь аюултай. Би хүүгээ зүгээр харж сууж байгаад амь насыг нь эрсдэлд оруулмааргүй байна.

Үнэхээр монгол улс эмчилгээ хийхгүй гэж байгаа юм бол түүнийгээ албан ёсоор бичгээр бидэнд гаргаж өгөхийг шаардах болно. Би хүүгээ алдмааргүй бөйна. Тиймээс монгол улсад эмчилэх боломжгүй бол бид хүүгээ аваад цагаачлах болно. Үнэхээр харамсалтай байна.

Найзуудаа Share хийж бидэнд туслаач

source: alima khash  энд дарж хүүгийн аавтай холбогдоно уу,баярлалаа

 

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!