2019 ОНД АЛЬ ОРДЫН БҮСГҮЙЧҮҮД НӨХӨРТ ГАРАХ ВЭ

2018-12-12 11:43 531

Энд гарах ордын ганц бие бүсгүйчүүд хуримын даашинзаа бэлтгэж эхлэхэд буруудах зүйл огт үгүй. Та бүхний хувьд Гахай жил бол хайр дурлал, романтик үдшээр дүүрэн ид шидийн жил байх болно. Тэнгэрт гялалзах од эрхэс, зурхайч, мэргэд 2019 онд нөхөрт гарах 3 ордыг тодруулан зарласан байна. Болзоо, цэцэг, инээд баясгалан тэр байтугай хагалсан аяга таваг, нулимс ч та бүхнийг хүлээж байна. Энэ ордын бүсгүйчүүдийн 2019 онд эр нөхөрт гарах магадлал 99.9 хувь гэж од эрхэс зааж байна.

Хилэнц

Хилэнц та “Зөвшөөрч байна” гэж хэлэхдээ бэлтгэ. Хуримаа яаж хийх, хэн хэнийг урихаа шийдээд эхэлсэн ч гэмгүй. Ирэх жил та хайрттайгаа харилцаагаа тодорхой болгож, бүх амьдралаа холбох болно. Хилэнцийн ордын хамгийн ичимхий, их зантай, хүйтэн бүсгүйчүүдийн ч “ганцаардал” хэмээх ханыг гахай жил цөм цохин орох болно. 2019 онд таны төрх байдал, зан ааш бүх эрчүүдийг өөртөө татна. Харин зөвлөхөд тохиолдлын харилцаа, ганц өдрийн үерхэл саад болно шүү. Зөн совиндоо итгэ. Зөн чинь танд энэ хүнтэй бүх амьдралаа холбоход аз жаргалтай байна гэдгийг хэлээд өгнө. Нөхөрт гарах хамгийн магадлалтай үеийг намрын сүүлч гэж од эрхэс хэлж байна.

Нум

Удахгүй танд зориулан хуримын аялгуу тоглох болно. Хайрын бурхан ирэх жил та нарыг онцгой анхаарч байгаа. Тиймээ, нумын ордын бүсгүйчүүд 2019 онд аз жаргалтай хуримлах болно. Зарим нэг нь эрх чөлөөгөө алдахгүй гэж хэсэг тээнэглэзэх ч бүү ай, эргэлз, хэзээ ч харамсахгүй. Таны сонголт зөв байх болно. Таны хурим хөгжилтэй сайхан, анд нөхөд, ах дүү нар ч олон жил дурсан санах хурим болно гэж зурхайнд буужээ.

Загас

Хуримын гэрчилгээгээ ямар жаазанд хийж, хаана тавихаа бодсон уу? Ганц бие загаснуудын ганцаардмал амьдрал ирэх жил төгсөнө. 2019 онд тэдэнд од гарагаас маш олон сонирхолтой, амьдралыг нь өөрчлөх уулзалт бэлтгэжээ. Ялангуяа зуны дэлгэр цагт та гэрлэх санал сонсох магадлал маш өндөр байгаа. Зоригтой зөвшөөр, учир нь од гараг байдлыг хянаж байна. Дараагийн боломж гарахгүй их удаж болох юм.

Шинэ мэдээ

error: Content is protected !!