Р.Анхням: Муу үгсийг битгий хөгжөөгөөрэй

2018-12-07 14:16 198

Жүжигчин Р.Анхням сүүлийн үед уран бүтээлд оролцоогүй ч цахим хуудсаараа дамжуулан фенүүдтэйгээ үргэлж холбоотой байгаа. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан өөрийн зургуудаа хуваалцахаас гадна фенүүддээ ухаарал хайрлах өөрийн үзэл бодлоо хүргэдэг. Энэ удаа тэрбээр “Муу үгсийг битгий хөгжөөгөөрэй. Үгийг хэлэх тусам эрчим нь улам хүчтэй болдог. Тэгэхээр сайн үг ч ялгаагүй хэлэх бүр эрчим нь хүчтэй болно. Өөрийн хүний гэлтгүй үр хүүхдүүдийг дандаа сайн сайхнаар ерөөж байгаарай. Би байхгүйгээр чи, чи байхгүйгээр би оршихгүй. Сүйрлээ, сөнөлөө, баларлаа, ёо, ёох гэх мэт сөрөг үгнүүдийг болж л өгвөл хэрэглэхгүй хэрэглэмээр санагдвал “Үйлс нь дэлгэр”, Сайхан юм боллоо” гэх мэт эерэг үгээр орлуулж хэрэглэж хэвшээрэй. Өвөө эмээ маань тэгдэг байсан шүү дээ. Тэр цагт цаг үе, хүмүүсийн сэтгэл ч тайван байсан. Бүгдээрээ ч бас тайван байцгаая л даа” хэмээн захижээ. 

Шинэ мэдээ

error: Content is protected !!