АМЬДРАЛД ХАЙРТАЙ ЭЭЖ ӨВЧТЭЙ ОХИНЫХОО ТӨЛӨӨ АМСХИЙХ ЗАВГҮЙ ЗҮТГЭЖ ЯВНА

2018-12-04 23:04 246

Хүмүүний амьдралд хүрд эргүүлэх боломж цөөхөн байдаг гэж настай хөгшүүл ярьдаг юм билээ. Гэхдээ хүн л болсон хойно, тэр дундаа эмэгтэй хүн амьдралын хүрд эргүүлэх нь хорвоогийн жам юм.

Эмэгтэй хүний үүрэг, хариуцлага юу юм бэ гэж асуухад хүн бүр “Эх хүн болж үр удмаа үргэлжлүүлэх, эзэгтэй хүн болж гэрийн гэрэл галын оч болно доо” гэж ярьдаг.

Тэгвэл ийм сайхан амьдралаа амьдарч чадахгүй, амьдралдаа ахадсан ачаа үүрч, амсхийх ч завгүй зүдэрч зүтгэж яваа залуухан өрх толгойлсон ээжийг энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй охиных нь хамт онцолж сурвалжлага бэлтгэлээ.

Энэ орчлонд эдгэрэхгүй өвчтэй болох, эргэж ирэхгүйгээр үхэж үрэгдэх шиг зовлон байхгүй ээ. Түүнээс бусад зовлон бол зовлон биш юм шүү. Элэг бүтэн амьдралтай, өвчин зовлонгүй л байвал болоо гэж боддог.

Хөгжлийн бэрхшээлтэй охиноо ганцаараа өсгөж яваа өрх толгойлсон залуухан ээж Д.Мөнхзаяа долоон жилийн өмнө охин үртэй болсон. Хөлийг минь хучиж, ачийг минь хариулах анхил танхил үр минь гэж өхөөрдөн өлгийдөж авсан цаг саяхан мэт санагдана.

Гэвч өвчин гэж хэлж биш хийсч ирдэг хойно, гараас нь хөтлөх ганц охин үр нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрснийг 8 сартайд нь мэджээ. Охиноо ийм гэдгийг мэдсэн ээжид орчлон хорвоо утгагүй, хэцүү санагдсаныг нуух юун. Арван сар тээж, ангир уургаа шимүүлэн өсгөсөн ээжид тэнгэр хол, газар хатуу санагдсан үе олон бий.

Аль сайн гэсэн эмнэлгийн хаалга татаж, эмчийн гар харсан ч аврал байсангүй. Анагаах ухаан болон мэргэжлийн эмч нар охинд нь “Эмчилгээ байхгүй” гэж хатуухан хэлжээ. Нэгэнт төрүүлсэн хайртай үрээ харсаар байгаад хаялтай биш, үхүүлэлтэй биш гэж эрс шийдсэн ээж харин ч өөрөө асаргаа сувилгаа, эмчилгээ сайн хийсээр өдий зэрэгт хүргэжээ.

Хайртай охин Цолмон нь ирэх хоёрдугаар сард найман нас хүрнэ. Байнгын асаргаа сувилгаанд байдаг. Байсхийгээд хүчтэй таталт өгч эмнэлэгт хэвтэж, ээжийгээ сандаргана. Тэргэнцэртэй, жил ирэх тусам охин нь томорч тэргэн дээрээ суулгаж буулгаж, түрж явахад үнэхээр хүндрэлтэй болж байгаа талаар ярьсан юм. Байнга тэргэнцэр түрж явсаар байгаад ээжийн гарын алга эвэршжээ.

Хөхөө өвлийн хүйтэнд охиноо тэргэнцэр дээр нь түрээд явах хэцүү байдаг тул гэртээ ах, эгчдээ охиноо үлдээгээд гадуур гарч ажлаа амжлуулдаг байна. Өөрөөс нь ургаж, өрцөн цаанаас унасан охиноо харж элгээ дэвтээдэг ээжид өдөр бүр “өвчтэй шүү” гэж бодох ч зав гардаггүй талаараа нэг удаа хуучилсан юм.

Зовлонд хатуужсан ээж, охин хоёрын ажил эрхлэлт

Цааш үзэхhttp://olloo.mn/n/59175.html

Шинэ мэдээ

error: Content is protected !!