43 настай иргэн онгоцонд амьсгал хураажээ

2018-12-04 17:27 406

Увс-Улаанбаатар чиглэлийн онгоцонд 43 настай эрэгтэй өчигдөр /2018.12.03/ амьсгал хураажээ. Талийгаач иргэн Увс аймагт мал хариулж байгаад ачааны машинд мөргүүлэн цээжин тус газраа битүү гэмтэл аван аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Ингээд нарийн шинжилгээнд хамрагдахаар онгоцоор Улаанбаатар руу ирж байхдаа нас барсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж, хэрэг бүртгэл нээсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж, хэрэг бүртгэл нээжээ.

Э.БУРАМ

Шинэ мэдээ

error: Content is protected !!