Мэс заслын эмчийн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлэнэ

2018-12-04 12:08 501

Монгол улсын иргэн Л.И нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.М-ад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийн тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас барсан аж. Түүний энэ үйлдэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Энэ хэргийн талаар талийгаачийн эхнэр: Миний нөхөр М-ын цөс нь 2016 оны 8 дугаар сарын 10-наас эхлэн өвдсөн. Багануур дүүргийн эмнэлэгт цөс гэж оношлогдоод цөсний чулууг авах мэс засалд орсон. 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагт мэс засалд орж 16 цагт мэс заслын өрөөнөөс гарсан. Наалданги ихтэй тул салгах гэж удлаа гэж эмч И- хэлсэн. 17-ны шөнийн 01 цагт бие нь муудсан гэж Иэмч дуудаад 03 цагт 1-р төв эмнэлэгт хүргэгдэж 07 цагт очсон. Тэр өдрөө мэс засалд ороход И- эмчийг авч орсон. Хагалгаанаас Амгалан эмч гарч ирээд “гэдэс нь цоорсон байна, тэр хэсгийг тайраад цэвэрлэгээ хийчихлээ, сэхээний өрөөнд оруулна” гэсэн. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө эмч нуруунд нь үхжилт явагдсан байна гээд дахин хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээ хийж эхэлсэн боловч 18-наас 19-нд шилжих шөнө нас барсан гэжээ.

Харин хагалгаа хийсэн эмч Л.И-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 15-нд Багануурын Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа өвчтөн М-ын цөсний хүүдийг чулуутай нь авах мэс заслыг дурангаар хийсэн. Цөсний хүүдий нь чулуугаар дүүрсэн байсан. Цөсний хүүдийд сэмж наалдсан байсныг салгасан, цөсний хүүдий цоорч чулуу асгарсан тохиолдол гарсан тул чулууг түүж авсан Мэс засалд зохих ёсны бүрэлдэхүүн орж зохих ёсоор хийгдсэн. Гэвч мэс заслын дараа хүндрэл гарсан. Хүндрэлийн улмаас өвчтөн нас барсан. Нас барсан шалтгааныг нарийн гэдсийг нь багажаар хайрч түлснээс цоорч гэдэсний агууламж асгарч хордлогот орсон гэж үзээд байна. Дурангийн мэс заслын үед дурангаар энгийн нүднээс 35 дахин томсгож хардаг. Мөн хагалгаанд хэрэглэсэн багажуудаас зөвхөн дэгээ л халдаг. Элэгнээс цөсний хүүдийг салгахдаа фидал дээр гишгэж халаагаад дуусмагц халахаа больдог багаж юм. Иймд өөр эрхтэнг хайрах боломжгүй. Хагалгаа хийсний нөгөөдрөөс гуурсаар цөсний шүүс гарсан байсан тул цөсний сувагт тавьсан хавчаарыг тавигдсан байх гэж үзээд шинжилгээ бүрдүүлж рентген болон ЭХО-д харуулсан. Гэвч өвчтөнд хүндрэл үүссэн тул 3-р шатлалын эмнэлэгт яаралтай хүргэсэн. Тухайн үед гэмтэл үү, үрэвсэл үү гэдгийг тогтоох боломжгүй байсан. Өвчтөн М-ад дурангийн хагалгаа хийхээс хэд хоногийн өмнө 4-5 хүнд тэр багажаар дурангийн мэс засал хийсэн. Би 2005 онд эмчийн мэргэжлээр төгсөөд 2007 онд мэс заслын эмч болсон. Гэм буруутай эсэхийг тогтоож өгнө үү” гэж мэдүүлжээ.

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!