ЭХЭМҮТ-д төрөхөөр ирсэн эмэгтэйг төрөхийн хаалгаараа ор хэмээн “хөөснөөс”болоод гадаа хүүхдээ төрүүлсэн гэв

2018-12-04 10:18 7387

Ханиад томууны улирал эхэлж, эмнэлэгийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг энэ үед өвдсөн хүүхдээ үзүүлэхээр дугаарлах эцэг эхчүүдийн цуваа тасрахгүй. Хүүхдийн гэх тодотголтой эмнэлэг хуруу дарам цөөн манай улсад өвлийн 3 сарыг ханиад нусгүй давна гэдэг хүнд даваа. Энэ жишгээр өчигдөрхөн нэгэн өр өвдөм үйл явдал ЭХЭМҮТ-д болсныг нэгэн цахим хэрэглэгч постложээ.  Тодруулбал, ЭХЭМҮТ-д төрөхөөр ирсэн эмэгтэйг төрөхийн хаалгаараа ор хэмээн “хөөснөөс”болоод гадаа хүүхдээ төрүүлсэн тухай бичсэн байв.  Эх хүүхдийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн ажилтнаас тодруулахаар 99… дугаар руу залгахад утсаа аваагүй бөгөөд харин “Эх хүүхэд хоёрын биеийн сайн байгаа. Муухай харьцсан бол уучлаарай” хэмээн тайлбарласныг харьяа яамны хэвлэлийн албаныхан мэдээллэсэн  юм. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
харин энэ талаар харсан бүсгүйчүүд цахимдаа ийнхүү бичжээ

“Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж бна. Энэ хугацаанд эмнэлэгт 2удаа үзүүлж 1удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш их муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд бж бх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг 3н сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой 2уулаа бв.

Гараад нөгөө төрөхөө хайж явж бх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тгд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд бсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай бдаг бнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай бж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд бсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа. Тгд мөн бүх аав ээжүүд зааза хүүхдээ үзүүлнэ олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй гээд бас дуугүй болчих юм. Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлгэж2 ээж хүүхэд 2г төрөх тасаг руу шилжүүлэх болов гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж бх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. (тэр ээжийг ямаршуу бгааг мэдсэн ээж бна уу санаа зовоод болдоггүй ээ) за тгд би Орой 21:45д эмнэлэгийн бүртгэлд бүртгүүлээд үзүүлэх гээд очерлож зогсоод 01:00 цагт эмчдээ үзүүлэх гээд орох үед үзүүлэх гэж бсан Солонго гэх эмч маань үүдэнд бсан сувилагч нараас намайг юм хэлсэнг сонсчихсон орох үед их л тааламжгүй яачихсан юм хүүхэд чинь гэхээр нь ханиад хүрээд нилээн удаж байнаа 2 удаа бас үзүүлсэн бичиж өгсөн эмүүдийг уугаад ханиад нь зүгээр болдоггүй улам зовиур нэмэгдээд байна гэхэд бас л чагнаж үзсэнээ нөгөө эмээ уу гэх юм. Үгүй ээ эмчээ өөр эм нтр бхгүй юу гэж асуухад. Би мэдэж бна гэж уурлаад хүүхдийг чинь хэн хардаг юм гэхээр нь эмээ өвөө нь хардаг юм гэсэн чинь чи өөрөө харахгүй юугаа хийдийн гэхээр нь би ажил хийдэг юмаа гэхэд олон юм ярьж бхр хүүхдээ хар гэж хэлэхээр нь уур хүрээд та арайчдээ та юу яриад бгаа юм бэ. Гэхэд очер дайраад танил эмчтэйгээ орж ирсэн ээж чи одоо эмчийн өөдөөс юм хэлдэг хэн юм зайл би хүүхдээ үзүүлэх гэж байна гэх юм. (нэг эмч нь намайг хүүхдээ үзүүлж бх хооронд дагуулж орж ирээд хажууд бж бсан юм) ингээд би хөөгдөөд гарлаа. Энэ үед хүүхэд маань маш их уйлж бхд огт тоогоогүй. Хүүхэд маань хоол идээд бөөлжиж бна, гүйлгээд бна гээд бхд үнэхээр тоочиж олигтой үзэлгүй хөөгөөд гарсан. Үнэхээр хүн чанаргүй балиар!!! Зүгээр л намайг үнэхээр муу муухайг нь тэвчээд дуугүй сууж чадаагүйн төлөө тэвчиж2 хэдхэн үг хэлэхэд тэгж муухай аашлаад хүүхдийг минь үзсэнгүй. Тангараг өргөсөн эмч хүн тийм байж болох уу? Яамных нь сайдад энэ мэдээ хүртэл тус эмч нарт хариуцлага тооцтол нь цааш нь түгээж өгнө үү. 2018.12.03ны 21:45-01:02” хэмээжээ.

 

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!