Л.Болд: Би АН-ын бүлгээс гарна. Өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна

2018-12-03 15:11 174

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголын баялгийг хуу хамсан 30 гэр бүл ялах уу, 3 сая хүн ялах уу гэдэг тэмцэл өнгөрсөн 7 хоногт боллоо. Шударга бусын хонгилыг бий болгосон бүлэглэлийн эсрэг АН-аас гурван хүн саналаа өгсөн.

Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баярлаж байна.

Би намаас хөөгдсөн. Болд гишүүн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. АН-ын бүлэг өнөөдөр албан ёсоор тарж байна. Эрдэнэбат гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхгүй боллоо” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “АН-аас энэ Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Саналд гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Хэрвээ Батзандан, Мурат бид гурав Засгийн газрыг унагаахаар санал өгсөн бол харин ч буруутах байсан.

Би АН-ын бүлгээс гарна. Би өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнд гар бие оролцож байна.

Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам.

Ж.Мөнхбат цаанаа жүжиг тоглож байгаа юм. УИХ тарахгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгуульд өрсөлдөх хүртэл намын гишүүн байдаг. Өрсөлдөөд сонгогдсон бол УИХ-ын гишүүн. Төрийн хүн болж байна гэсэн үг. Ардчилал бол цөөнхийн хүндэлдэг нийгэм шүү” гэв.

Шинэ мэдээ

error: Content is protected !!