Шөнө унтаж байхад гэнэт шөрмөс татах нь маш аюултай: үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

2018-12-03 12:46 772

1. Хөлийн булчингаа жийх Хөлийн шөрмөс татах үед аль болох хөлөө жийх ёстойгоос гадна орныхоо хажууд эвхсэн алчуур байлгаарай. Орон дээрээ сууж, хөлөө урагш жийнэ. Ингэхдээ хөлийн уландаа алчуураа тавьж, хөлөөрөө зөөлөн хүрэх хэрэгтэй. Хэрэв та энэ аргыг өвдгөө нугалалгүй туршиж үзвэл, хөлийн шөрмөс татахаа тэр дороо болих болно.

2. Дугуй унах Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, дугуй унах нь хөлийн шөрмөс татахаас найдвартай сэргийлж чаддаг. Яагаад гэвэл дугуйг жийх үед хөлийн булчингууд сунаж, идэвхтэй болдог байна. Хэрэв та гадуур дугуй унах боломжгүй бол фитнес зааланд очиж дугуй унаж байгаарай.

3. Шээх хүртлээ шингэн зүйл уух Хөлийн шөрмөс татах нь ихэвчлэн шингэний дутагдалд орох бас электролит дэх шингэний тэнцвэр алдагдсантай холбоотой байдаг. Иймд шөнө гэнэт хөлийн шөрмөс татахаас сэргийлэхийн тулд өдөр бүр 6-8 стакан ус уух хэрэгтэй юм.

4. Ор дэвсгэрийн даавуугаа солих Мэргэжлийн эмч нар ор дэвсгэрийн даавуугаа солих хэрэгтэй ба хөлөө хөнжил дотроо чөлөөтэй тэнийлгэж хэвтэж чадахгүй байгаагаас шалтгаалж шөрмөс татах тохиолдол гардаг болохыг хэлж байна.

5. Зогсож байх үедээ хөлөө жийх Хэрвээ та зогсоогоороо байх үед хөлийн тань шөрмөс татвал, хөлөө жийх нь хамгийн найдвартай арга болохыг мэргэжлийн эмч зөвлөж байна. Биеийн жингээ шөрмөс татаж буй хөлдөө төвлөрүүлж, өвдгөө тэнийлгээрэй. Тав тухгүй санагдаж магадгүй болохыг анхаарна уу. Хэрэв өвдөлт намдахгүй бол сууж байгаад хөлөө тэнийлгээд үзээрэй.

6. Орондоо орохын өмнө 3 минут хөлөө жийх 2012 онд хийсэн судалгаагаар орондоо орохын өмнө 3 минут хөлөө жийх дасгал хийснээр шөнө унтаж байхад шөрмөс татах эрсдэл багасдаг болохыг олж тогтоосон байна.

7. Витамин хэрэглэх Кали болон магни нь шөрмөс татахаас сэргийлдэг. Өдөр бүр 300-500 мг магнийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Мөн калигаар баялаг хоол хүнс тогтмол идэх хэрэгтэй ажээ. Зөвхөн гадил нь калигаар баялаг жимс биш юм. Усан үзэм, чангаанз, жүрж болон байцаа идэж болно.

Шинэ мэдээ

error: Content is protected !!