Ямар хэмжээний төмс идвэл аюулгүйг эрдэмтэд тогтоосон байна

2018-12-03 12:16 305

Тосонд гарсан төмсний стандарт порцийг зургаа-долоо дахин багасгах хэрэгтэй гэж британийн мэргэжилтэн үзжээ.

Долоо хоногт төмсний фри хоёр-гурван удаа иддэг хүмүүс бусад хүнийг бодвол, таргалалт, чихрийн шижин болон зүрх-судасны өвчинд илүүтэй өртдөг байна.

Хэрвээ зөв хооллож, спортоор хичээллэж, сайн нойр авдаг бол, эрүүл мэнддээ хохирол учруулахгүйгээр зургаан савх төмс идэж болно хэмээн Гарвардын их сургуулийн профессор Эрик Римм нотлож байна гэж “Сан” сонинд бичжээ.

Судлаачийн хэлснээр, 40-45 ширхэгтэй байдаг хамгийн бага порци төмс идвэл, зүрхний өвчин тусах эрсдэл ихэсдэг байна.

Тосонд шарсан төмс огт иддэггүй хүмүүс бусад хүнээс илүү урт насладгийг илрүүлсэн италийн эрдэмтдийн судалгааг үндэслэн Римм илтгэлээ бичжээ.

Шинэ мэдээ

error: Content is protected !!