Жүжигчин Ари: Миний дүү одоо болно, хичнээн гэр бүл салгах гээв…

2018-11-26 11:03 4315

Өнгөрсөн жилийн УБ хотыг доргиож чадсан гайхалтай хурим ХАРСУВД хөлөг онгоцон дээр болсон билээ.


“МАСК” продакшны жүжигчин Д.Бямбадорж, Б.Ариунчимэг нарын хуримаа нижгэр хийсэн билээ. Тэдний бүтээсэн дүрийг санахгүй байж мэдэх ч фэйсбүүкийг нь бол дагагчид тоймгүй олон. Сүүлийн үеийн теле рекламанд шилэгдэн тоглох болсон залуу гэр бүл юм. Хосууд нэг охинтой.

Жүжигчний хувьд ур чадвар сулдаа масст танигдаагүй ч биш байх. Ах эгч нарын эрин үе дуусах хаа ч байсан юм тул залуу жүжигчид ард нь ээлжээ хүлээн даруухан явж байгаа. Залуу хосуудын хурим урилганаасаа эхлээд л содон байв. Bachelor party хийж хуримын үеэр гоё зургууд авахуулан дараа нь M1NT-д бут авсан гэхчлэн сонирхолтой зүйлсээ фэйсбүүк найзууддаа тайлагнаж байна лээ. Хурим болгон сонирхолтой ийм сценар бүхий өөрийн гэсэн өнгө аястай болдог бол гэсэн бодлыг залуус тээж үлдсэн байх.

Гэтэл жүжигчин Ариунчимэг нөхрөө өөрийн фэйсбүүк хуудаснаас хасжээ. Үүнээс үүдэн тэднийг салсан байж магадгүй талаарх яриа жиг жуг гарах болсон байна. Тэр ч  бүү хэл, жүжигчин Бидо эхнэр охиныхоо нэрийг цээжиндээ шивүүлж, хайртайгаа зарлаж байх зуурт жүжигчин Ари “Уучилж чаддаг хүнийг хамгийн агуу хүн гэдэг юм гэсэн. Би яавч агуу хүн бишдэгээ”  хэмээн бичжээ.

Бас болоогүй жүжигчин бүсгүй өчигдөр инстаграмм хуудсандаа салсан шалтгаанаа дэлгэсэн пост оруулжээ.

Шинэ мэдээ

error: Content is protected !!