“Оюу толгой” компанийн 10 факт

2018-11-21 13:47 193

1.“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай юм. Уурхай нь дэлхийн хамгийн том өндөр чанартай зэсийн ашиглагдаагүй орд.

2. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2018 оны 1-р улирлын байдлаар 1.5* тэрбум гаруй ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний улиралд 51 сая ам.доллар төлсөн.


3.Оюу толгой” компани оны нэгдүгээр улиралд 512 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 382 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компаниудад зарцуулав.


4:Өнгөрсөн жилтэй харьцуулахад “Оюу толгой”-н хувьд анхны үе шат 4А-ын алтны агууламж, металл авалт болон үйлдвэрлэл нэмэгдсэн байна.


5.2018 оны нэгдүгээр сарын 10-нд хоёрдугаар босоо амны нэвтрэлтийн төлөвлөгөөт гүн болох 1284 метрт хүрсэн бол 2018 оны гуравдугаар сарын 28-нд тавдугаар босоо амны нэвтрэлтийн ажил амжилттай гүйцсэнээр 2018 он гүний уурхайн багийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн эхэлсэн


6. “Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8 тэрбум ам.доллар давлаа


7. – “Оюу толгой”-н зэсийн баяжмал олон улсын зах зээлд гарсны таван жилийн ой долдугаар сард тохиолоо.

8.“Оюу толгой” компани байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд, өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажиллаж байна.


9.Ажиллах хүчний 93 хувь нь монгол бөгөөд үүний 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.

10. “Оюу толгой” компани 2018 оны эхний улирлын 90 хоногийн 84 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав.

Шинэ мэдээ

error: Content is protected !!