Ангийнхаа охины хагалгааны зардлыг олохоор хөдөлмөрлөж буй ДОЛДУГААР АНГИЙНХАН

2018-11-19 13:36 349

Гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олсон ч хэтэвчин дотор байсан баримтаар эзнийг нь олж буцаан өгсөн Б.Уранбат хүүгийн талаарх сурвалжлагыг манай сайт өнгөрсөн баасан гаригт уншигч та бүхэнд хүргэсэн. Уншигч та бүхэн санаж байгаа бол Б.Уранбат хүү “Намайг олсон хэтэвчээ буцааж өгсөн гээд нэг эгч шагнана гэсэн. Хэрвээ мөнгөөр шагнавал би ангийн найз О.Ундралдаа туслана. Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн. Тухайн үед эмч нар нь О.Ундралд хиймэл амьсгал хийхдээ буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ” хэмээн ярьсан юм. Тиймээс Б.Уранбатын ангиас сурвалжлага бэлдэхдээ хүнд өвчиндөө шаналж байгаа ч бяцхан биендээ баймгүй их зориг тэвчээр гаргаж, олон удаагийн хагалгаа, өвдөлтийг тэсч яваа О.Ундрал охины тухай ч дурдсан билээ. Ангийн нөхөд нь өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрэлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар Б.Уранбатын ангийнханд байсан юм.

-“ЭГЧЭЭ БИ ЭЭЖ ААВЫНХАА ӨГДӨГ 2000 ТӨГРӨГИЙГ ЦУГЛУУЛЖ БАЙГААД 10 МЯНГА БОЛОХООР НЬ ХАНДИВ ӨГӨХ ГЭСЭН ЮМ БОЛОХ УУ”-

Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд “Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2000 төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу” гэх жаахан охин, “Би өөрөө бас маш олон удаа хагалгаанд орсон. Дахиад ч орно. Гэхдээ би үзэж харах ёстой юм аа үзээд хэдийнээ 35 жил амьдарчихсан хүн. Харин энэ охин дэндүү хайран байна. Тиймээс бага ч болов хандив өргөх гэсэн юм” гэх залуу гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.

Тиймээс бид энэ сайхан мэдээг О.Ундрал охиндоо дуулгахаар сургуулийг нь зорилоо. Биднийг очиход, О.Ундрал ангийнхаа хүүхдүүдтэй хамт шүрээр бугуйвч хэлхэж байсан юм.

-АНГИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД О.УНДРАЛЫГАА ЭМЧЛҮҮЛЭХИЙН ТУЛД ҮСНИЙ ДАРУУЛГА, ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, САВАН, ДҮДҮ МАШИН ЗЭРГИЙГ ӨӨРСДИЙН ГАРААР УРЛАЖ БАЙНА-

Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа нь энэ аж.

zaluu.com

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!