Англи хэлээр яриа хөөрөөг хэрхэн эхлүүлэх вэ?

2018-11-19 13:17 509

Танд гадаад хүнтэй Англиар ярих тэр тусмаа ямар нэгэн яриа эхлүүлэхэд эв хавгүй, хэцүү байдаг уу? Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээр танд ажил дээрээ, сургууль дээрээ, ажил хэргийн болон хувийн ямар ч орчин нөхцөлд Англиар яриагаа эхлүүлж сурахад тань туслах зорилгоор дараах үг хэллэгүүдийг танилцуулж байна.

Найзтайгаа яриа эхлүүлэх:

Найзтайгаа харилцан яриа өрнүүлэхэд та албан бус үг хэллэг хэрэглэж болно.

Жишээ нь:

What’s up? Юу байна?

How’s it going? Сонин сайхан?

“What’s up?” гэсэн асуултанд тохирох товч хариулт бол “Юмгүйдээ” буюу “Not much” юм. Ийнхүү хариулсны дараа таны амьдралд юу тохиолдож байгаа талаар та нэмэлт мэдээлэл өгч болох юм.

Хэрэв хэн нэгэн “How’s it going?” гэж асуувал “Good” буюу ”Дажгүй ээ” эсвэл “Not so good” буюу ”Яахав дээ л байна” хэмээн хариулаад яагаад гэдгээ тайлбарлаж болох юм.

Ажлын хамрагчтайгаа яриа эхлүүлэх:

Ажлын байран дээр та доор үзүүлсэнчлэн бага зэрэг албан ярианы хэллэг хэрэглэнэ:

Hi, John. How are you doing? Сайн уу, Жон. Юу байна даа?

How’s your day going? Өдрийг яажшуухан өнгөрүүлж байна?

We’re sure having a busy/slow day today? Өнөөдөр ч завгүй/удаан өдөр болж байна шүү.

Have you heard the news about ________? Чи ________ талаар сонссон уу?

(on Friday): Have you got any plans for the weekend? (Баасан гарагт): Амралтын өдрүүдээр юу хийх гэж байна?

(on Monday): How was your weekend? (Даваа гарагт): Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлэв үү?

Та ажиллаж байгаа төслийнхөө талаар эсвэл ажлаас гадуурх өөрийн сонирхлынхоо талаар ярилцаж болох юм. Цаг үеийн дотоод болон гадаад мэдээ ч мөн харилцан ярианы боломжийн сэдэв болох боломжтой.

Удаан хугацаанд уулзаагүй найзтайгаа яриа эхлүүлэх:


Удаан хугацаанд уулзаагүй байсан хэн нэгэнтэй уулзаж, яриа өрнүүлэхэд хэрэглэгддэг энгийн үг хэллэгүүдийг доор харуулъя:

Hi Paula! How have you been? Сайн уу Паула! Сайн сууж байв уу?

Long time no see! Уулзаагүй удсан байна шүү!

So, what have you been up to lately? Тэгэхээр сүүлийн үед юу хийж байв даа?

How’s your family? Гэрийнхэн нь сайн биз дээ?

Are you still working at ABC Company? ABC компанидаа ажилласан хэвээрээ үү?

Та мөн найзынхаа ажил, сургууль, гэр бүл, сонирхдог оролддог зүйлийнх нь талаар асуулт асууж болох юм. Найз тань ч мөн адил таны амьдралд сүүлийн үед гарсан өөрчлөлтүүдийн талаар асууж болох юм.

Хурим найр эсвэл үдэшлэг дээр яриа эхлүүлэх:

I don’t think we’ve met – I’m Shayna. Хоёулаа танилцаж/уулзаж байгаагүй байхаа -Намайг Шаняа гэдэг.

Are you from New York? Чи Нью-Йоркоос ирсэн үү?

So, how do you know Mary? Та Мэри-г яаж таньдгийн бэ?

Have you tried the chocolate cake? It’s delicious! Шоколадтай бялууг амсаж үзэв үү? Үнэхээр амттай байна юм билээ.

Хэрвээ та үдэшлэг эсвэл хуриман дээр байгаа бол тухайн арга хэмжээний гол эздийг (жишээлбэл хуримаа хийж байгаа хосуудыг) тухайн хүн хэрхэн таньдаг талаар асуун яриа эхлүүлж болно. Мөн та хоол, уух зүйлс эсвэл хөгжмийн талаар сэтгэгдлээ хуваалцаж болох юм.

Хурал цуглаан, ажлын арга хэмжээн дээр яриа эхлүүлэх:

I don’t think we’ve met – I’m Shayna. Хоёулаа танилцаагүй байхаа -Намайг Шаняа гэдэг.

So, where are you from? Тэгэхээр та хаанаас ирсэн бэ?

What did you think of the speaker? Та үг хэлсэн хүний талаар юу гэж бодож байна вэ?

That was an excellent workshop – I learned a lot. How about you? Үнэхээр сайхан сургалт байлаа. Их зүйл сурлаа шүү. Таны хувьд ямар байсан бэ?

“I don’t think we’ve met” гэсэн асуултыг мөн албан ярианд хэрэглэж болдог. Та тухайн хүнийхээ ажил мэргэжил, аль компаниас яваа, хурлын талаарх сэтгэгдэл зэргийг асууж болно.

Таньтай дөнгөж сая танилцуулсан хүнтэй яриа эхлүүлэх:

Nice to meet you! Танилцсандаа таатай байна!

How do you two know each other? Та хоёр нэгнийгээ яаж таньдаг вэ?

So, what do you do for a living? (= what is your job?) Та ямар ажил эрхэлдэг вэ?

What are you studying? Та юугаар сурч байгаа вэ?

How long have you been (a journalist / doing yoga / interested in music)? Та хэр удаан (сэтгүүлч/ иог хийж / хөгжим сонирхож) байгаа вэ?

How did you get into it? Та яаж яваад үүнийг сонирхож эхэлсэн бэ?

Жишээ нь таны найз Нора таныг Риан гэдэг залуутай танилцууллаа гэж бодъё. Тэгвэл та тэд яаж нэг нэгнийгээ мэддэг болсон, Риан юу хийдэг тухай асууж болно. Хэрэв Нора Рианийг оюутан гэж хэлбэл та Рианаас ямар чиглэлээр сурч байгаа, хэд дүгээр курст сурч байгаа зэргийг нь асууж болох юм. Хэрэв Нора Рианыг сэтгүүлч эсвэл йогт хамт явдаг найз эсвэл хөгжимчин гэж хариулбал та Рианаас тухайн ажил/хоббийг анх яагаад сонирхох болсон талаар хэр удаан ажиллаж/оролдож байгаа талаар асууж болох юм. Рианы хариулт танд яриагаа өрнүүлэх хангалттай сэдэв өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Гадаа салхилж байх үедээ яриа эхлүүлэх:

Its a beautiful day, isn’t it? Сайхан өдөр байна, тийм биш гэж үү?

It looks like it’s going to rain/snow. Бороо/Цас орох юм шиг байна.

Can you believe all this rain/snow we’ve been having? Ийм их цас/бороо орно гэж бодож байсангүй шүү.

Sure is a hot/cold one today! – Өнөөдөр хүйтэрнэ/халуун болно гэдэг нь ойлгомжтой байна.

Your dog is so cute! What’s his name? Таны нохой их өхөөрдмөөр юмаа. Нэрийг нь хэн гэдэг вэ?

Хэрэв та гудманд эсвэл цэцэрлэгт хүрээлэнд байгаа тохиолдолд, ихэнхдээ харилцан яриа эхлүүлэхэд цаг агаарын тухай яривал илүү тохиромжтой байдаг.

Бусад нөхцөл байдалд танихгүй хүнтэй яриа эхлүүлэх:

Хэн нэгэн огт танихгүй хүнтэй яриа эхлүүлэхдээ та тухайн байр орчин, нөхцөл байдлын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцах замаар яриа эхлүүлж болох юм. Жишээлбэл:

Уран зургийн галерейд:

“That’s an interesting painting. What do you think of it?” – Энэ их сонирхолтой зураг байна шүү. Та юу гэж бодож байна?

Бааранд:

“This is a great song – I love Latin music. How about you?” – Энэ дуу үнэхээр гайхалтай юмаа. Би Латин хөгжимд дуртай. Харин та?Спортын тоглолт дээр:

“Wow, that was a great play! So, who’s your favorite player?” – Пөөх, сайхан тоглолт байлаа. Таны дуртай тоглогч хэн бэ?
Кафед:

“Boy, do I need a coffee!” – За нэг кофе уучихмаар байх чинь.

Үйл ажиллагаа эсвэл тоглолт дээр:

“What a great turnout! Have you ever been here before?” – Ямар олон хүн цуглаа вэ? Та өмнө нь энд ирж байсан уу?

Тоглоомын талбай дээр:

“My kids are sure full of energy today!” – Өнөөдөр манай хүүхдүүд ч их хөдөлгөөнтэй байна шүү.

Кафе болон тоглоомын талбай дээр харуулсан жишээнд дурдсанчлан та харилцах гэж буй хүнээсээ шууд асуулт асуулгүйгээр харин хэн нэгэн, ямар нэгэн зүйлийн талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцаж хариуд нь нөгөө хүнийхээ сэтгэгдлийг сонсох маягаар яриа өрнүүлж болох юм.

Шинэ мэдээ

error: Content is protected !!