Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан

2018-11-16 17:48 436

“Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана” гэх сүржин амлалттайгаар төрд гарчихаад ард түмнийхээ авах ёстой сангаас их хэмжээний мөнгө “хулгайлсан” гишүүдийн тухай асуудал хурцаар яригдаж буй эдгээр өдрүүдэд гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олж, тогны мөнгө төлсөн баримтаар эзнийг нь олоод буцааж өгсөн хүүгийн тухай пост ӨНГӨ нэмж байна.

Тодруулбал, цахим ертөнцөд “Энэ мундаг хөөрхөн хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, мөнгө зарим зүйлийг олоод цахилгааны төлбөр хийсэн баримтаар нь эмээг олж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэх пост хөвөрч олон мянган хүнд баяр баясал, бахархал омогшил төрүүлж олон арван лайк шэйр цуглуулсан юм.

Тиймээс бид хар бараан мэдээлэл дундаас ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭРЭЭ онцгойрч сайхан сэтгэл, сайн жишгээр үлгэрлэсэн мундаг хүүтэй уулзахаар цаг товлож, түүний сурдаг 33-р сургуулийг зорилоо.

Биднийг сургууль дээр нь очиход хүүгийн тухай постыг цахим ертөнцөд байршуулсан ангийн багш Г.Пүрэвбаяр нь “Манай Б.Уранбат ангийнхандаа маш сайхан зүйлээр үлгэрлэсэн. Өнөөдөр л гэхэд манай ангийн хоёр охин нэг хүүхдийн гээсэн утсыг олоод ээж, аавтай нь холбогдож буцааж өгсөн байна лээ. Постны тухайд бол ангийнхаа хүүхдийг урамшуулах зорилгоор өөрийг нь меншион хийж байгаад өөрийн фэйсбүүкэд оруулсан юм. Тийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй ” гэсээр угтав.


Яаж зүгээр сууж байгаад мөнгө олох уу, хэнээс юу “хулгайлчих уу” гэх өчүүхэн бодлоор өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн олон болсон өнөө цагт олсон зүйлээ эзнийг нь олоод буцаагаад өгөх сэтгэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг сонсоод өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснийг нуух юун.

Бид Г.Пүрэвбаяр багшаар Б.Уранбатыг дуудуулаад болсон явдлын талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр,

-Гудамжнаас түрийвч олоод эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Яг хаанаас олсон бэ. Яагаад эзнийг нь олж өгье гэж бодсон бэ?

-Минийх биш учраас эзэнд буцааж өгөх ёстой гэж бодсон. Өглөө бэлтгэлдээ явж байгаад КТМС-ийн тэр хавийн байрны урдаас олсон. Тэгээд ойр хавийнхан дэлгүүрүүдээр нь ороод эзнийг нь зөндөө хайсан. Бүгд мэдэхгүй, орж ирээгүй гээд байсан болохоор нь аавруугаа залгаад “Яах вэ, эзнийг нь олж өгмөөр байна” гээд асуусан чинь “Аав нь олоод өгье өө. Аваад ир” гэсэн.

-Тэгээд та хоёр эзнийг нь яаж олов?

-Дотор нь тогны мөнгө төлсөн баримтаас өөр эзнийг нь олоход хэрэг болчихоор зүйл байгаагүй учраас аав маань тогны кодоор нь утсыг хайж олоод эзэнтэй нь холбогдсон.

нэ хүрээд Б.Уранбатын хичээл рүүгээ орох цаг болж бидний яриа өндөрлөсөн юм. Ангийн багш нь бидэнтэй хамт үлдэж, “Манай Б.Уранбат их мундаг хүүхэд. Үргэлж л хүнд тусалж явдаг. Сая постыг нь уншсан нэг эмэгтэй шагнамаар байна гээд холбогдсон чинь ээждээ “Намайг шагнаж мөнгө өгвөл би О. Ундралын эмчилгээний зардалд хандивламаар байна” гэж хэлсэн байсан. Өнөө цагт ийм хүүхэд үнэхээр ховордсон шүү хэмээн бахархалтайгаар хэлж байсан юм

цааш үзэх

Шинэ мэдээ

error: Content is protected !!