АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ХАЙР ДУРЛАЛЫН ХАМГИЙН ҮНЭН ЗУРХАЙ

2018-11-09 11:23 1214

Манай зурхайг үнэхээр үнэн байдаг гэж олон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Та ч бас өөрийн зурхайг уншиж, ижил төстэй зүйл үнэхээр байгаа эсэхийг үзээрэй.

ЭНЭ САРД БҮХ ЗҮЙЛ ТАНЫ ГАР ДЭЭР БАЙНА. МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙГ ТАНЬ ЗОГСООЖ ЧАДАХ ЮУ Ч БАЙХГҮЙ.


Арваннэгдүгээр сарын 6-наас тэнгэрийн ван гариг таны ордонд нүүнэ. 2019 оны гуравдугаар сарын 6 хүртэл та өөрөө өөрийгөө хайх их аянд мордох бөгөөд амьд гэдгээ хамгийн тодоор мэдрэх үе. Таны харилцаанд өөрчлөлт гарч, шинэ бүхнээр цэнэглэгдэх болно. Драматик, төсөөлгүй өөрчлөлт, шинэчлэл тохиож, хүлээж байсан хүнтэйгээ ч тааралдах хамгийн өндөр боломжтой байна. Мөн арванхоёрдугаар сарын 2 хүртэл танд өөрийгөө хөгжүүлэх асар их хүсэл зорилго байх болно. Магадгүй та сургууль, сургалт, шинэ үйл ажиллагаанд сууж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болно. Өмнөх өмнөхөөсөө илүү томоор сэтгэх, шинэ ертөнцийг бүтээх гайхалтай сар эхэлж байна. Хэрэв та сэтгэл хангалуун харилцаа холбоонд байгаа бол илүү бататгаж, унтарсан харилцаатай байгаа бол нэг мөсөн салахаар шийднэ.

ХҮНД ХЭЦҮҮ БҮХНИЙ ЭЦЭСТ БҮХ ЗҮЙЛ ЭЦЭСТ НЬ САЙХАН БОЛОХ МЭДРЭМЖИЙГ АВНА.


Арваннэгдүгээр сарын 7-ноос тэргэл сар таны ордыг ивээж хүнд хэцүү асуудлуудыг засах, харилцаа холбоог сайжруулах боломж олгоно. Та өмнө нь мэдэрсэн хууралтаас айх эсвэл нүхэнд орхигдсон мэт тийм мэдрэмжүүдийг ихээхэн мэдэрсэн байх магадлалтай ч арваннэгдүгээр сарын 6-наас танд өөр байх болно. Амьдрал илүү сэтгэл хөдлөм болохоос гадна олон төрлийн өөрчлөлтийг мэдэрнэ. Гэхдээ та маш их ядарсан байна. Танд муу муухай бүхнээс салж, амрах хэрэг гарна. Бүх зүйл амар тайван болохоос гадна таны хайр дурлалын амьдрал ч хамаагүй амар, сэтгэлд таатай байх болно. Бас мөнгөний тал дээр маш ээлтэй байх нь. Хэрэв та гэрлэсэн бол хамтдаа маш их орлого олох, сэтгэл санаа маш өндөр байх боломж байна. Дөнгөж хүнтэй үерхэж эхэлсэн тохиолдолд маш сайхан өрнөл явагдах нь гарцаагүй байна. Мөн та дотнын харилцааны маш гүн мэдрэмж, хүслийг мэдрэх хандлагатай байна. Мөн танд маш ихээр туслахыг, таныг хүнд хэцүү үе болгонд хайрлахыг хүсэж буй тийм хүнийг алдах хэрэггүй.

БҮХ ҮЙЛ ЯВДАЛ ХАЙР ДУРЛАЛЫГ ТОЙРОН ЭРГЭЛДЭХ БОЛНО. ИЙМ Л ДРАМАТИК ЗҮЙЛ БОЛОХ НЬ ДЭЭ.


12 жилийн дараа дахин анх удаа Бархасбадь гариг таны ордонд ирэх гэж байна. Арваннэгдүгээр сарын 8-наас энэ бүхэн эхлэх ба 2019 оны арванхоёрдугаар сарын 2 хүртэл таныг ивээх болно. Үнэн байхад хэтэрхий сайхан ч гэсэн энэ бол үнэхээр үнэн юм. Та маш эргэлзээтэй, эмзэг харилцаанд байгаа бол энэ сард дуусгавар болгон салж магадгүй. Гэхдээ тийм хүнд хэцүү мэдрэмж төрүүлсэн салалт биш байх болно. Ганц бие байгаа хүмүүсийн хувьд шинэ хүнд татагдах болно. Бас сайхан болзоо, учралууд ч тохиох нь. Эсвэл хуучин харилцаанд байсан хүн эргэн ирэхийг хүсэх, цоо шинэ хүн амьдралд тань орж ирэх зэрэг олон зүйлс тохиолдоно. Мөн ирэх жил та үлгэрийн юм шиг хайр дурлалтай учирсан байх МАШ ӨНДӨР магадлалтай байна. Арваннэгдүгээр сарын 23-наас та маш мэдрэмтгий болж ирнэ. Яг л гэдэс дотор тань эрвээхэй нисэлдээд байгаа юм шиг л. Сарын төгсгөлд та уйтгарлаад, гуниглаад сууж байхгүй л байх.

ЭНЭ САР ҮНЭХЭЭР САЙХАН БАЙХ НЬ. ГОЛ НЬ ТА ЭХЛЭЭД ЮУНД АНХААРАХАА САЙН МЭДЭХГҮЙ БАЙХ БОЛНО.


Арваннэгдүгээр сарын 6-наас та ажил мэргэжлийн хувьд шинэ эхлэлийг мэдрэх болно. Та азтай байдлаар ажил хэргээ маш сайн явуулах боломжтой. Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 2 хүртэл эрүүл мэндийн байдал сайн байхаас гадна их өөдрөг байх нь ээ. Арваннэгдүгээр сарын 7-ны тэргэл сарны ачаар таны хайр дурлалын амьдралд ч мөн шинэчлэл хийгдэнэ. Та үнэхээр өөрийн заяаны ханийг олж магадгүй юм. Гол нь та анхааралтай байж, зүрх сэтгэлээ мөн нээхээс айх хэрэггүй. Гэхдээ хайр дурлалын дажгүй байгаагийн дээр хамгийн гол нь энэ сард таны ажил мэргэжил, эрүүл мэнд сайн байх нь. Ажил дээрээ хэд хэдэн хүнтэй муудалцах магадлалтай ч өөдрөг байдал, шинэчлэлийн ачаар та амархан даваад гарна. Бас жинхэнэ хайр таныг хүлээж буй тул маш анхааралтай байхыг зөвлөж байна. Харин хайр сэтгэлээ хэдийнээ олсон бол та түүнтэйгээ аз жаргалтай, амар амгалан байх нь.

ОД ЭРХЭС ТАНД МАШ САЙХАН БЭЛГИЙГ БЭЛДСЭН БАЙНА!


Аз, гэнэтийн бэлгээр дүүрэн Бархасбадь гариг арваннэгдүгээр сарын 8-наас ирэх оны арванхоёрдугаар сарын 2 хүртэл байх бөгөөд, энэ бол 12 жил гаран тохиогоогүй үйл явдал юм. Хэрэв та ганц бие бол шинэ учралууд таныг хүлээж байна. Ганцаас илүү гэсэн үг шүү. Энэ бол энгийн нэг зүйл бсих, харин маш том үйл явдал юм. Бас та хамтран амьдрагчтай байгаа бол, дөнгөж гэрлэсэн шинэхэн хосууд бол илүү том үсрэлт хийж, хүүхэдтэй болж ч магадгүй юм. Ирэх жил үр хүүхэдтэй болох магадлал маш өндөр байна. Ер нь таны хувьд маш гайхалтай цаг үе ирж байна! Мөн таны амьдралд өмнө нь байсан хэн нэгэн дахин гарч ирж, таныг ямар онцгой хүн болохыг мэдрүүлж, хайрлагдсан мэт мэдрэмжийг төрүүлэх болно. Гэхдээ та шийдвэрээ дараа сар хүртэл хойшлуулсан нь дээр.

ТАНЫ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ, АСУУДЛУУД ЖИНХЭНЭ ЦЭЦЭГЛЭХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ ҮЕ ИРЭХ 2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ.


Энэ бол таны хувьд бараг тэмдэглэж болохоор цаг үе юм. Та гэр бүлийнхээ хэн нэгэн хүнтэй асуудалтай байсан уу? Бүх зүйл сайхан болно. Гэр бүлийн асуудлууд аажмаар сайжирч, дээрдэх болно. Мөн амьдралаа өөрчлөх сайхан боломж. Мөн өөрийн авьяасыг ашиглаж амжилт олох боломж. Хайр дурлалын тал дээр онц өөрчлөлт байхгүй ч ажил хэрэг, гэр бүлд хийж буй энэ өөрчлөлтүүд танд хангалттай сайхан сэтгэл ханамж өгөх болно. Мөн үерхэж, харьцаж буй хүнээ бодитоор олж харахад энэ сар асар их туслалцаа үзүүлэх болно. Та хайр дурлалын амьдралдаа тун ч их өөрчлөлт хийх шаардлагатай байгаагаас гадна энэ бүх ажлыг эхлүүлэх гол эхлэл нь таны гэр бүлийнхээ орчинд хийх өөрчлөлт байх болно.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16-НААС ЭХЛЭЭД САЙХАН ЗҮЙЛС ОЛНООР ТОХИОЛДОЖ ЭХЛЭХ БОЛНО.


Та санхүү болоод хайр дурлалын тал дээр аль алин дээр нь бүх зүйл сайжрах болно. Бас та өөрийнхөө хэн болох тал дээр маш том аялалд гарах болно. Та толинд өөрийгөө харахдаа эргүүлээд хэн ширтэж байгааг анзаарах хэрэгтэй. Жаргалтай, өөртөө итгэлтэй, авьяасяи нэгэн үү эсвэл яг эсрэгээрээ юу? Та яг дунд нь байж ч мэдэх юм. Та өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй. Тэгснээр та ямар ч стрессгүй, илүү жаргалтай байх болно. Мөн тэргэл сарны нөлөөгөөр таны орлого ихсэх асар их боломж байна. Өөрийгөө үнэлж эхэлснээр та бүх зүйлийг биелүүлэх боломжтой болно. Азтай сар тохиож байна.

ЯГ Л ДАХИН ЭХЛҮҮЛЭХ ТОВЧИЙГ ДАРСАН МЭТ САНАГДАЖ ЭХЛЭХ БОЛНО. АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС ЭХЛЭН ШИНЭ ЭХЛЭЛ АЙСУЙ.


Та эцэст нь бодохоо болиод жинхэнэ хийж эхлэх бололтой. Өөрөө өөрийгөө танин мэдэх асар том эрэл хайгуул айсуй. Бас харилцаанд байгаа хүнээсээ аливаа нэгэн зүйлийг нууж байгаа бол та тэр зүйлээ ил гарган хэлэхээр шийдэх бололтой. Нулимстай яриа болж магадгүй ч та заавал тэр хүнтэй ярилцах ёстой байснаа ухаарна. Мөн хайр дурлалын асуудал гэхээсээ илүүтэйгээр мөнгө санхүүгийн асуудал ихээхэн байр суурийг эзлэх хандлагатай. Та маш амжилттай, орлого сайн байх нь. Илүү зардал гаргадаг байсан өдрүүдээсээ салж, жинхэнэ төлөвлөгөө боловсруулан өөрийн санхүүгийн байдлыг сайжруулаарай. Хайр дурлалын асуудлууд гол байр суурийг эзлэхгүй ч харилцаанд байгаа хүн болон та хоёрын хооронд холбоо тогтож, нэг нэгэндээ итгэх сайхан үе ирж байна.

ЭНЭ САРД БАЯРЛАЖ, ТЭМДЭГЛЭХ ӨЧНӨӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙНА.


Энэ бүхнээс хамгийн түрүүнд тэмдэглэх зүйл нь таныг ивээгч Бархасбадь гариг 12 жилийн дараа дахин нэг удаа таны ордонд ирж буй явдал юм. Энэ бол таны амьдралыг эерэг сайхан зүйлс рүү хөтлөх маш том үйл явдал юм. Арваннэгдүгээр сарын 8-наас ирэх оны арванхоёрдугаар сарын 2 хүртэл таныг юу ч зогсоох аргагүй болно. Өөрийн зорилго. мөрөөдлийн төлөө илүү хичээх ёстой цаг үе. Мөн хайр дурлалын тал дээр бага зэрэг хачирхалтай, нааш цааш гэсэн хоёрын хооронд зүйлс тохиолдож магадгүй ч энэ нь цоо шинэ эхлэлийн суурь байх тул ямар ч гунигтай, хэцүү, ядаргаатай зүйл тохиолдсон ардаа гээгээд шинэ зүйл рүү тэмүүлээрэй. Учир нь таныг том, бүр МАШ ТОМ, амьдралыг бүхэлд нь өөрчлөх хайр хүлээж байна.

МАШ ТОМ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЛЭЛ ТАВИГДАХААС ГАДНА ЯМАР НЭГЭН ТОМ ҮЙЛ ЯВДАЛ ТАНЬ РУУ АЙСУЙ.


Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр арваннэгдүгээр сарын 6-аас эхлэн дотоод самуун, үл ойлголцол гарч эхлэх болно. Гэхдээ аз болж та өнгөрсөн хугацаанд хүнд хэцүү асуудлуудтай яаж харьцахаа ойлгож авсан тул ямар ч галзуу, санаанд оромгүй зүйл тохиолдлоо гэсэн ард нь гарна. Тиймээс та хүнд хэцүү шуурганд тэсэх болно. Гол нь хосуудын хувьд гарах чухал асуудал бол үнэхээр хамтдаа өсч дэвшиж боломжтой юу, нийцтэй байна уу гэдэг юм. Тиймээс үерхэл харилцаагаа нэг сайн эргэн харж, дүгнэлт хийх хэрэгтэй болох нь.

ТА БОЛ ГАРЦААГҮЙ БУСДААС ТЭС ОНДОО ҮЗЭЛ БОДОЛТОЙ ХҮН УЧИР ХАЙР ДУРЛАЛ ЧИНЬ Ч ТИЙМ БАЙДАГ.


Ямар нэг асуудал гарахад та бусадтай хов жив хутган, ямар нэг байдлаар гомдоллоод байдаг хүн лав биш. Бас хайр дурлал таны хувьд эхлээд нь тогтоох тэр ариун харилцаанаас ихээхэн хамаардаг. Та магадгүй маш ариун нөхөрлөлийг эхлээд бий болгож, түүнийгээ маш гүнзгий болгосоор хайр сэтгэлийг бүтээдэг байх. Бас тэр хүн тань өөрөө маш бие даасан, өөрийгөө олсон нэгэн байх шаардлагатай. Та тэдний өөрсдийн гэсэн ертөнцөд дурладаг бөгөөд энэ нь маш онцгой холбоо юм. Та бусдыг ийн хайрладаг нэгэн тул энэ сард танд бэлэг ирэх болно. Таныг гэх хайр, нөхөрлөл, мөн өөрийгөө хайрлах хайр. Та яг хүссэн шигээ хайр, халамжийг хүртэх болно. Үүнд эргэлзэх хэрэггүй.
]
ӨНГӨРСӨН САРУУДАД ТА МАШ ГҮН, ЗУЗААН МАНАН ДУНД АМЬДАРЧ БАЙСАН МЭТ САНАГДСАН БАЙХ.


Та нөгөө хүнийхээ тухай ямар нэгэн зүйлийг олж мэдсэн, үнэхээр таагүй зүйлийг анзаарсан байж болох. Гэхдээ та тухайн хүнийхээ сонголтыг мөн хүндэтгэж, хүнийг удирдах аргагүй гэж шийдсэн байж болох. Та сарын эхний хагаст маш олон сорилттой эсвэл сэтгэл санааны хүнд зүйлтэй учирч харин сарын сүүл хэсэгт бодит байдал гэдэг ямар хатуу зүйл болохыг мэдрэх байх. Тухайн хүнээ хэн гэдгийг биш хэн байж чадахыг хардаг нь таны давуу тал байдаг. Та тийм ч учраас ямар ч хүнд нөхцөлд орсон бай, тэр хүнийг хайрлаж, дэмжихийг сонгодог. Гэхдээ заримдаа та ийн сэтгэл гарагалаа гээд зүгээр л хий хоосон үлдэхээс цаашгүй байдаг. Тэд таны найдсан шиг байж чадахгүй байхад та сэтгэлээр унан үлдэж болох. Арваннэгдүгээр сарын 23 гэхэд та бодит байдлыг хангалттай мэдэрч, энэ бүхэн арайхийж төгсгөл болно. Тэр үед та өөрийн үзэсгэлэнтэй ертөнцдөө эргэн очиж, зүрх зүсэх асуудалгүй байж болно. Гэхдээ нэгэн сайхан мэдээ гэвэл таны ажил амьдралын карьер маш өсөлттэй байх тул өөрчлөлт, шинэ содон зүйл хийх гэж байгаа бол том боломж гарч ирж байна. Мөн гэр бүлийн асуудалтай холбоотой ямар нэгэн таагүй зүйл болж магадгүй ч өөрөөр хараад үзвэл тэр зүйл үнэндээ тийм ч муу биш байх болно. Зарим хүний хувьд шинэ байр, шинэ газар очиж магадгүйгээс гадна тэр өөрчлөлт итгэхийн аргагүй сайхан байх болно.

Шинэ мэдээ

error: Content is protected !!