2018 оны хамгийн загварлаг эрэгтэй гутал: ямар ч улиралд тохирох 9 хувилбар

2018-11-09 10:18 142

Загварлаг бас хөлд эвтэйхэн байх – нэн түрүүнд анхаарах ёстой зүйл

1. Уулын гутал

2018-2019 онд моод болох гутлын загвар мөнөөс мөн. Дизайнерууд уулын гутлыг ажил хэрэгч дресс-кодтой хослуулан гаргаж байгаа тул зөвхөн жийнсэн өмдтэй өмсөх шаардлагагүй болох нь. Энэ шийдэл нь зөв болов уу, яагаад гэвэл ийм гуталтай шавар шалбааг, ус, мөсөн дундуур айх зүйлгүй явах болно шүү дээ.

2. Ажлын том гутал

Тимберландууд” эсвэл “мартинсууд”. Брэндийн нэрсийг “хаалт”-д хийдэг учир нь уг загварт зөвхөн энэ хоёр брэндээс гадна өөр бусад брэндүүд, загварууд багтана. Уг гутал дайчин харагдахаас гадна хэрэглээ маш их: хүн дүүрэн нийтийн унаанд л лав хөлөн дээрээ гишгүүлэхээс айх хэрэггүй. Тэгээд ч шавар шалбааг ч бага тогтож бохирдол нь бага мэдэгддэг.

3. Цэргийн загвартай урт түрийтэй гутал

Америкчууд ийм загвартай гутлыг – jungle boots гэдэг. Хотын ширэнгэн нөхцөлд ч гэсэн энэ загварын гутал маш тохиромжтой, хөлд ч эвтэйхэн. Залуучуудын хувьд дараах хувилбар маш зохимжтой – контраст өнгийн үдээсээр үдээрэй.

4. Челси гутал

Хөлд эвтэйхэн энэ гутал аль хэдийн сонгодог загвар болсон. Чөлөөт цагаараа эсвэл пиджакны чанд загвартай ч хослуулан өмсөж болох гутал, тэр ч бүү хэл стимпак загварыг ч илэрхийлнэ. Челси гутлын материал болон өнгө – дизайнерын өөрийн шийдэх хэрэг. Манай өвлийн онцлогоос шалтгаалаад бидний зүгээс зөвлөх цорын ганц зүйл гэвэл – дулаалгатай, ус үл нэвтрэх загварыг сонгоорой.

5. Дулаалгатай пүүз

Спорт гутал тренд болж байна, намрын эсвэл өвлийн хүйтэн бол пүүз өмсөхгүй байх шалтгаан огт биш. Дулаалгатай пүүз ямар ч төрхөнд тохирно. Загвар тодорхойлогчдоос зөвлөж байгаа ганц зүйл гэвэл – биетэй, хөлд эвтэйхэн загварыг сонгох: оруулгуудын өнгө өөр өөр байж болох ч материал нэг байх ёстой, гоёл чимэглэлийн хээ хуартай байж болно, үдээс нь зузаан, бөөрөнхий, том хэлтэй. Жинхэнэ пүүзэнд өөрийн гэсэн том овор байх ёстой.

6. Өөр өнгийн ултай гутал

Загвар, материал болон өнгөний хослол чухал биш. Хамгийн гол нь гутлын ул их биеэсээ өөр өнгөөр ялгарч байх ёстой.

7. Калоштой гутал

Энэ загварын гутлыг мөн duck boots гэж нэрлэдэг – резинэн оруулга нь хүний хөлийг галууны сарвуу шиг харагдуулдаг. Сонсоход нэг их сайхан санагдахгүй ч гэлээ хэрэглээний хувьд хөлд маш эвтэйхэн.

8. Мокасин загварын гутал

Арьсан эсвэл илгэн гутал нь намхан ултай, индианчуудын мокасин загварын уг гутал хэдэн жил мартагдаж байгаад эргээд эрчүүдийн гутлын моодонд ирж байна. Орчин үеийн загвар оруулахын тулд этгээд хурц өнгийн оруулга хийж өгчээ.

9. Ковбой загварын гутал

Энэ гутлын хувьд бүх зүйл хэвийн: хэрвээ таны сонгож авсан гутал ажилдаа ч, эсвэл найз нартайгаа салхинд гарахад ч, бас шоунд явахад ч тохирч байгаа бол та тренд болсон гутлыг сонгож чаджээ гэж ойлгоорой.

Шинэ мэдээ

error: Content is protected !!