Хөгжлийн бэрхшээлтэй ч ийм амжилттай явна би!

2018-11-08 23:08 370

Намайг Өнөрмаа гэдэг. Би одоо 27 настай. Хөгжлийн бэрхшээлээ 70%аар алдсан төрөлхийн одой иргэн байна. Би халамжийн 155000 мянган төгрөгөөр амьдардаг. Би МСҮТ-ийг компьютерийн чиглэлээр төгссөн надад ажил хийх зорилго тэмүүлэл итгэл байсан хэн ч намайг тоож авч хэлэлцээгүй тэгээд би ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын аварга болдог гээд намайг орхуу гэж хэлхэд тэгье гээд анх 2015онд Пара улсын цомын аваргад ороод мөнгөн мядаль авч өөдийг хүртэл хүртэл спорт гэдэг сайхан өргөөнд орооп сэтгэл хангалуун явна .

Миний гаргасан амжилтууд

2015 онд улсын цомын аваргад бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн мядаль

2016 онд улсын аваргад бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн мядаль

2017 онд Бээжин гранпри олон улсын тэмцээнээс зээрэнцэг бөөрөнцөг 2 төрлөөр оролцож хос мөнгөн мядаль тэгээд #улсын аваргаас бөөрөнцөг түлхэлтээр алтан мядаль
2018 онд Бээжин гранпри олон улсын тэмцээнээс бөөрөнцөг зээрэнцэг 2 төрлөөр оролцож хос алтан мядаль

Тэгээд улсын аваргад бөөрөнцөг түлхэлтээр алтан мядаль авчирсан.

Дараа нь энэ сайхан азийн наадмаас Бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн мядаль авчирлаа.

Би ийм амжилттай явна.

Шинэ мэдээ

error: Content is protected !!