Өнөө цагийн эрчүүдийг 3 хуваана, та аль нь вэ?

2018-11-08 22:54 125

Өнөө цагийн эцгүүдийг 3 хуваана.

1. Үр хүүхдээ хаяж явсан.

2. Үр хүүхдийнхээ хажууд албатай юм шиг байдаг.

3. Үр хүүхэдтэйгээ эрхлэн жаргаж амьдардаг.


1. Эд нартай насан туршдаа үерхэх ёстой юм шиг байгаан. Үерхээд явж байтал нь хүүхэд төрөхөд хариуцлага үүрэх чадваргүй чадамжгүй тул шууд зугтана. Дараагийн үерхэх хүнээ хайна. Хэчнээн эмэгтэйн саваар тоглож хэдэн хүүхдийн амь тасалсныг хэн ч мэдэхгүй. Хүүхдээ санах битгий хэл надаас мөнгө авчих вий гэж хэрүүлч авгай шиг шалчигнаж явахдаа өтлөхийн цагт хөлийг минь хучих үртэй хүн би гэж шөнийн клубийн ширээний араас дөвчигнөж суудаг тэднийг бурхан битгий өршөө. Ер нь бол хорин жилийн дараа гэхэд монголд ганц бие ядарсан өвгөчүүд ихэснэ. Би уг нь хүүхэдтэй юм л даа гээд таягаа тулаад цонхоор харуулдаад хэрэггүй ээ. Хүүхэд чинь таныг санахгүй мэдэхгүй. Хэлд ороход нь хөлд нь ороход нь цүнхээ үүрээ хичээлдээ явахад нь гээд анхны бүх дурсамжид нь байгаагүй тул бяцхан зүрх сэтгэл нь аавгүй амьдарч сурсан. Тэртээ олон жилийн дараа гэнэт гарч ирсэн ч тэр их ханхайсан орон зайг яасан ч бөглөж чадахгүй. Чамаас үүрд хөндийрсөн байхыг харцнаас нь ойлгоно биз ээ. Насаараа хариуцлагаас зугтаж, ганц биеийн жаргал хөөж явахдаа хонгорхон бүсгүйн нулимсаар ундаалахдаа өтлөхгүй юм шиг өрвөлзсөн тэднийг бид татварын мөнгөөрөө л тэжээх нь дээ. Үнэндээ бол өтлөхөд хөлийг чинь хучих ёстой үр тань энгэртээ тэвэрч өсгөсөн элбэрэлт эхийнхээ хөлийг хучиж, энхрийлэн хайрлаад завгүй ээ. Хэзээ ч очихгүй. Чи түүний хувьд юу ч биш хэн ч биш…

2. Сиймхий гарвал эхнэрээ араар нь тавьчих гээд зовлонтой. Ханиа хоолоо ид, ханиа ирж байна уу. За би энийг хийе чи минь ядарч байна уу гэж мөнхийн аргадуулж тойглуулсаар бүр ярвалзаж татвалзсан царайтай болчихсон. Эхнэр нь хүүхдээ элэг бүтэн өсгөхийн тулд тэнэглэл бүрийн сахиусан тэнгэр шиг уучлаад л байна. Хүүхдээ бодоод уучиллаа шүү гэдэг үгийг сонсож ханахгүй. Нэг их гэмшсэн царай нь хормын дараа сиймхий хайгаад гүйчихнэ. Эхнэр бол тэснэ тэснэ гэхэд гээд хааяа нэг дэлбэрэхэд нөхөр бас өөрийгөө өмөөрч дарвалзаж хүүхдийн хажууд зодоон нүдээн хүчирхийлэл үйлдэх нь энүүхэнд. Насан туршдаа нулимсаа нуусан ээжийгээ харж өссөн хүүхэд элэг бүтэн мэт харагдавч хөндүүр зүрхтэйгээр өсөн өндийхдөө эцгээсээ ямагт алхмын зайтай явахыг анзаараарай. Ухаан суух цагтаа ээжийг минь яаж зовоож байлаа даа гэх хатуу харцтайгаар чам руу ширтэхэд хэлэх үгээ бэлд дээ албатай юм шиг амьдрагч аа. Өтлөх цагт нь чинь хөлийг чинь хучих нь хучна. Яг чам шиг чи залуудаа албатай юм шиг амьдарч байсан шиг чамд ч гэсэн албатай юм шиг л хандана.

3. Биеэ хуваан байж үрийг нь төрүүлсэн эхнэрээ хайрлаж, алаг үрийнхээ гараас хөтлөн өсгөх энэ аав нар л ер нь энэ улс орныг авч явдаг. Яагаад гэвэл тэд аз жаргалтай гэр бүлийг авч явдаг учраас хариуцлага ухамсар амьдралын үнэ цэнийг ойлгодог юм. Хариуцлагатай байх тусам цэгцтэй, эвтэй найртай жаргалтай байх гэр бүлээ цэцэглүүлж чадсан шигээ тийм сэтгэлээр ажилдаа ханддаг. Ээждээ хайртай юу аавдаа хайртай юу гэхэд аавдаа хайртай гээд эрхлэн тэврэх дүр зургийг бахдан харж суух эхнэрээс ааш уцаар бус амьдралд тэмүүлэх урам зориг бадрах учраас тэд гийдэг, гэрэлтдэг. Өтлөх насанд газар гишгүүлэхгүй үүрч асрах хүүхдүүдтэй, хүйтэн ус уулгахгүй тойглох эхнэрийнхээ халамжид жаргана даа. Жаргаж өтлөх бурхан эцгүүдийг хүндэлж байнаа.
Дүгнэлт: Ирээдүйд хоол гуйж ирэх ганц бие өвгөчүүлдээ асрах төв баръя.😅😅😅Том зааланд нь диско баар маягийн тохижилтой болгоод өнгө өнгийн гэрлийн асаагаад өгье. Залуу насаа дурсаг. Өнгө мөнгө хувийн жаргал хөөж явсан тэдний амьдралд түүнээс өөр дурсамж үгүй.

Эх сурвалж: Dali Jiguur

Шинэ мэдээ

error: Content is protected !!