ЖДҮХС-ийн орлогч дарга Б, Н нарыг онгоцны буудлаас баривчлав

2018-11-08 14:07 216

Өнөөдөр өглөөний 04:00 цагийн үед Авлигатай тэмцэх газраас “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал дээр нууцаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг Турк улсаас эх орондоо газардсан даруйд нь саатуулжээ. Нууц гүйцэтгэх ажиллагаа гэж тодотгож байгаагийн учир нь тус баривчилгааны талаар “Чингис хаан” олон улсын буудлын цагдаагийн алба мэдээгүй байна. Дээрх ЖДҮХС-ийн нэр бүхий албан тушаалтнуудыг баривчлан ШШГЕГ-ын харъяа Хорих 461-р ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд ЖДҮХС тойрсон асуудал сөхөгдсөн учраас тус газрын алба хаагчид үймэлдэж, гадаад руу явах виз олноор мэдүүлж байгаа аж.

Өмнө нь тус сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат нарыг саатуулсан билээ. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.

У.УРАНЦЭЦЭГ

Шинэ мэдээ

error: Content is protected !!