Дугуй нь дээрх дурсамж

2018-11-07 15:14 92

Би хэрвээ хайртай охинтой болбол гоё машинд хайртай охиноо хажуудаа суулгаад явах эсвэл гоё мотоциклын ард хайртай охиноо сундлаад зугаалаад явах юмсан гэж кино дээрх үйл явдлыг хараад ихэд мөрөөддөг байсан юм. Харин жинхэнэ амьдрал дээрээ миний дурсамж одоогоос хориод жилийн өмнө Солонгост хайртай охиноо ингээд дугуйныхаа ард сундлаад хамтдаа ажилдаа явдаг байсан юм. Би 22-той хайртай охин маань 20-той байсан юм.


Ажилдаа явах зам маань уруу болохоор хоёулаа өглөө бол ажилдаа сайхан уруудаад л нисээд орчихно. Ажлаа тараад гэртээ харих зам маань өгсүүр учир нисэх биш дугуйгаа жийгээд мөлхөх шахам байж өөдөөгөө гардаг байсан юм. Би буугаад алхаад явах уу гэхээр нь үгүй үгүй би зүгээр чадна гээд босож зогсоод жийсэээрээ байгаад ямар ч байсан хайртай охиноо буулгалгүй өөдөө газар гараад гэртээ очдог байсан юм.


Тэр охин нь одоо энэ охины ээж л дээ. Аавынхаа ардаас тэврээд явж буй охиноо ингээд сундлаад хичээлд нь хүргэж өгөөд явж байхад цаг хугацааг эргээд ухраасан мэт надад санагддаг юм.

Би тэгээд боддог юм хэрвээ би охидынхоо ээжтэй суугаагүй бол олон олон түүхүүд маань үгүй болох байсан байхдаа гэж ❤️❤️

Шинэ мэдээ

error: Content is protected !!