Хосуудын харш, ивээл жил гэдэгт итгэдэг үү

2018-11-07 14:48 236

Сайн байна уу. Миний асуух зүйл далий сэдэвтэй ч байж магадгүй. Гэхдээ нас яваад тэгж байгаа юм болов уу. Таарч тохирдоггүй орд жил гэж байдаг юм байна лээ.

Бие дээрээ бодитоор мэдэрсэн болохоор иймэрхүү юманд итгэдэг болчихлоо . Гэтэл саяхандуу нэг сайхан залуутай ойр дотно болж сэтгэлийн шархаа нимгэлж байгаа юм. Даанч түүний орд жил гээд бүх юм нь надтай огт таарч тохирохгүй юм. Энэ талаар юу гэж боддог вэ? харш ивээл гэдэг зүйлд. Аан бас үхрийн ордны эмэгтэй арслангийн ордны эрэгтэйтэй гэр бүл улсууд байна уу? хэр тохирдог вэ. Эрэгтэй арслан их зантай ихэмсэг мѳртлѳѳ айхтар мэдрэмжтэй байх шиг санагдлаа.

Хол ажилладаг нөхрөөсөө хөндийрсөн

Хол ажилладаг нөхөртэй ээжүүд байна уу. Хэр их ярьдаг вэ, хөндийрдөг үү. Манай нөхөр хол ажилладаг, гэхдээ бараг ярихаа байлаа. Өдөрт 1 удаа л залгавал залгана. Өөр хүүхэнтэй гэж бодохгүй байна аа. Тийм боломжгүй.

Хол байгаа болхоор яаж ч болохгүй өөрийгөө өөрчилж үзье гээд ч нэмэргүй. Бид 8 жил болж байна. Олон жил хамт амьдарсан хүмүүс зөвлөгөө өгөөч. Эсвэл ингэж хэсэг зуур хөндийрөх вэ байдаг уу. Яах ёстой юм болоо. Уг нь гайгүй ухамсартай хүн л дээ. Үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө л явдаг. Би ч эхэндээ залгахгүй байна, тоохоо байлаа гээл үг шидээд байдаг байсан. Одоо ч бүүр дургүй хүрээд залгахаа ч байсан, залгахаар нь би ч авахаа байсан. Энэ чигээрээ хөндийрөөд үр хүүхдээ өнчрүүлэх вий дээ л гэж айж байна. Бусдаар надад салахад алдах юмгүй л дээ. Гэхдээ болж өгвөл үр хүүхдээ өнчрүүлчихгүй тэсээд даваад гарнаа л гэж бодож байна.

Шинэ мэдээ

error: Content is protected !!