Ч.Сайханбилэгийн эхнэр ЖДҮХС-гаас алмазны бизнес эрхлэх гэж нэг тэрбум төгрөгийн зээл авсан уу

2018-11-07 10:27 281

Цагтаа Төрийн гурван өндөрлөгийн нэг байсан Эрхэм Ч.Сайханбилэгийн төрөөс хумсалж түмний мөнгийг хувьдаа завшдаг арга нь бусдын жишгийн дагуу эхнэрийнхээ бизнесээр халхавчилдаг нь олон нийтэд дэлгэгдэж эхэллээ. Түүний эхнэр Мисс О.Байгал Америкт нөхрөө даган амьдарч байхдаа “манюкур, педикур” сурч, 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн эх орондоо ирэхдээ “Байгал” гоо сайхны салонаар бизнесийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.

Тансаг зэрэглэлийн мөнгөтэй хүмүүст зориулсан гоо сайхны бизнесээ 10 гаруй жил ажиллуулсны эцэст нөхөр Ч.Сайханбилэгээ Ерөнхий сайдаар ажиллах үед Зайсанд алмазны дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн юм. Энгийн нэг иргэн барааг нь ч харж байгаагүй үнэт эдлэлийн бизнесийг эхлүүлэхдээ ЖДҮ дэмжих сангаас нэг тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авсан нь тогтоогджээ. Хар ухаанаар бодвол ЖДҮ дэмжих сан гэдэг нь жижигхэндүү бизнесээ тогтвортой ажиллуулах гэж төрөөс дэмжлэг хүссэн хүнд зориулдаг сан байх ёстой байтал Алмазны бизнес эрхэлж байгаа ахайтнуудад тэрбум тэрбумаар нь өгчхөж байгаа нь бодит байдал болоод шударга ёстой хэр нийцэж байна вэ?

9 каратын цагаан алт, 2.26 каратын 112 ширхэг очир эрдэнэ, оюу орсон үнэт эдлэлийг бизнес нь яав ч жижиг бизнес биш байлтай. Алмазны бизнес нь амжилттай байсан тул хатагтай О.Байгал төд удалгүй дахиад тансаг зэрэглэлийн дэлгүүр хүртэл нээгээд амжсан. Тодруулбал тэрээр өнгөрсөн 7 сард Монголдоо л хамгийн өндөр зэрэглэлийн дэлгүүрт тооцогддог Shangri-La Моллд, Дэлхийн хамгийн үнэтэй 10 брэндийн нэгд ордог Италийн алдарт Valentino брэндийн Монгол улс дахь салбар дэлгүүрээр бизнесээ өргөжүүлсэн. Энэ бүхэнд “сайн нөхөр” Ч.Сайханбилэгийн нөлөө чамгүй ордог болох нь ийнхүү олон нийтэд ил болсон байна.

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!