Таны хүүхэд 4-5 настай юу, энэ насыг уяанаас алдуурсан нас гэдэг…

2018-11-07 09:35 1534

👦 ТАНЫ ХҮҮХЭД 4~5 НАСТАЙ ЮУ 👧

Энэ насыг “Уяанаас алдуурсан нас” хэмээн эрдэмтэд тодорхойлдог.

👪 Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээсээ болж тэдний зан байдлын гэнэтийн өөрчлөлтөд гайхаж бухимдах нь олонтаа. Зөөлөн дөлгөөн үрсүүд нь гэнэт л үгэнд орохгүй, сахилгагүйтэж эхэлбэл гайхах нь мэдээж л дээ.

😱 Дөрвөн настнуудын тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага, маргаан голлож байх нь харагддаг. Гэсэн хэрнээ хамтарч тоглох, найзуудтай болохыг их хүсдэг. Бүх зүйлд л “би би, би өөрөө” гэх болно. Энэ насанд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг өөрсдийн санасан зоргоор аашилна.

😕 Гэр зуур болон танил орчинд хөдөлгөөнтэй дуу чангатай байх ч олон нийтийн, танил бус орчинд бүрэг ичимтгий, дуугүй бас аймхай болдог.

😜 Тэнэг, бүдүүн гахай, ховдог, муухай, хайргүй гэх үгсүүдийг амархан тусгаж авч хэрэглэх дуртай.

🏃Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж байдаг. Ганцаараа байсан ч ярина. Харин ярилцах хүнгүй, зурагт их үздэг бол хэл ярианы болон сэтгэхүйн хөгжилд сөрөг өөрчлөлт өгдөг.

👫 Тиймээс энэ насанд эцэг, эхчүүд хэл ярианы болон сэтгэхүйн зөв хөгжилд нь анхаарах хэрэгтэй. Аль болох зурагт ном уншиж харилцан ярилцах, сонирхолтой асуултуудаар тоглоом тоглох байдлаар аль болох төсөөлүүлэн бодуулж ургуулан сэтгэх боломжийг өгч байх нь зөв.

💏 Мөн үзсэн харсан зүйлээ яг л даган дуурайж тоглоно. Дээр нь тэд маш гярхай болдог. Жишээ нь: Айл гэрдэж тогловол, ээж болсон нь хүүхдүүдээ загнана, аргадна, хоолоо хийнэ. Аав харин зурагтаа үзээд, утсаар яриад хэвтэнэ шүү дээ 👅. Эндээс та өөрийгөө тольдож болно.

👑 Дөрвөн насанд үгийн нөөц их нэмэгдэнэ. Голдуу: ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юмуу хааяа л гуйх, хүсэх, төлөвийн үгс байдаг.

☝ Хүүхдийн хамгийн эрчимтэй нас 4~5 нас. Энэ насанд шийтгэл зэмлэлээс илүүтэй хамт байх, ШАНТРАЛГҮЙгээр зурагт номын тусламжтай харилцан ярилцах, үлгэр ярьж өгөх- яриулах, хамтдаа тоглох, тоог 1~10 хүртэл буцаад 10~1 хүртэл тоолуулах, ялгааг олуулах, өнгөөр будах зэргээр хөгжүүлбэл маш хурдацтай хөгждөг шүү.

👉 Аа мөн, нэг уншсан номоо дахин дахин уншуулах хүсэлтэй байдаг. Та залхалгүй зэмлэлгүй тааваар нь дахин уншиж өгөөрэй.

Г.Төмөрзаяа (ЭКО ЦАРС гэр бүлийн боловсролын төв)

Шинэ мэдээ

error: Content is protected !!