Нөхөр нь Google Map-аар явах замаа харж байтал эхнэрийгээ 5 жилийн өмнө хуурч байсныг олж мэджээ

2018-11-06 15:53 506

Шударга ёс эрт орой хэзээ нэгэнт цагт ялна гэж бид ярьцгаадаг. Хүмүүсийн толгойг хүссэнээрээ эргүүлж, тэднийг хуурч мэхэлж болно, гэхдээ энэ шударга бус үйлдэл хэзээ нэгэн цагт хариугаа авна л гэж бодох ёстой юм. Магадгүй муу зүйл хийснээ мартаж, олон жил өнгөрсөн ч гэсэн хэзээ нэгэн цагт ил болж болно, ямартай ч “Булавч бултайна, даравч далдайна” гэдэг үг байдаг даа. Үйлдэл болгон хариутай гэдгийг л сайн санаж яваарай. Үнэнч шударга байх – хүн чанарын үүднээс ховор чанар гэж хэлж болох ажээ.

Перу улсын нэгэн иргэн эхнэр нь түүнийг хуурч байсныг мэдэнгүүтээ салжээ. Уг түүхийн гол дүрийн баатруудын нэрийг нууцалсан юм. Google Maps-аар явах замаа харж байтал эхнэрийгээ олж харжээ. Ганцааранг нь биш.

Эхнэр нь гудамжны модон сандал дээр суучихсан, харин нууц амраг нь эхнэрийнх нь өвдгийг дэрлээд хэвтчихсэн байгааг харжээ. Эхнэр нь нууц амрагийнхаа толгойг илээд л… Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Мэхлэгдсэн нөхөр эхнэрийгээ үсний засалт болон хувцсаар нь шууд таньсан байна.

Тодруулж хэлбэл энэ зураг 5 жилийн өмнөх ажээ. Нөхөр удаан ч бодолгүй салах өргөдлөө шууд өгөөд өөрт тохиолдсон явдлыг сошиал сувгаар бусадтай хуваалцахаа мартсангүй. Сошиал сувгийн хэрэглэгчид мэхлэгдсэн нөхрийг санаагаар унах хэрэггүй гэж зоригжуулахыг хичээцгээж байв.

Огт мэдээгүй хоцорсноос оройтоод ч болов мэдсэн нь бас болж гэж зарим хэрэглэгчид бичсэн бол зарим нь энэ дэлхий ертөнц яасан өчүүхэн юм дээ, нууц юм ил гараад л ирэх юм гэж сэтгэгдэл үлдээсэн байна. Нөгөө нэг хэсэг нь үнэнч биш эхнэрийг нь буруутгажээ.Хөөрхий нөхрийг энэ олон жил хуурч мэхэлж байсан нь олон хүний дургүйг хүргэж. Нөгөө талаасаа эцэс төгсгөлгүй аймшиг дунд амьдарч байснаас аймшигтай төгсгөл хийсэннь дээр болов уу. Та үүнтэй санал нийлэх үү?

Шинэ мэдээ

error: Content is protected !!