Дуучин Б.Амархүү: Чойжоо өөрөө ойччихоод уйлах инээдтэй л хэрэг байна

2018-11-06 15:44 1431

О.Оюунзул: Чойжоо өөрөө ойччихоод уйлах инээдтэй л хэрэг байна


Дуучин Б.Амархүү болон хөтлөгч Ц.Чойжилсүрэн нар өнгөрсөн хавар “Хүүхдийн 100”-д байрлах “Солонго” рестораны өмнө зодолдсон хэрэг шуугиан тарьсан.

Тус ресторан нь дуучин Нарагийн ресторан бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр тус явдал болсон аж. Дуучин Б.Амархүү өөрийн менежер залуутай нийлэн хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодсон гэх бөгөөд тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 1-ний өдөр болсон. Харин үүнтэй холбогдуулан Б.Амархүүгийн эхнэр О.Ариунзулын эгч О.Оюунзул өөрийн зүгээс тайлбар хийсэн байх бөгөөд “Та нар юун аймар юм.

Ингээд зураг эвлүүлж тавиад л Амархүү зодсон байх уу? Наад толгойных нь шалбарсныг харж байна уу? Унаад өөрөө шалбалаад босч ирсэн. Өөрөө бүдүүлэг танхай найзуудтайгаа Амархүүг бүчээд дарж балбаж байхад Амархүүгийн хуурай дүү гарч ирж салгах гээд болихыг нь хүсэхэд Гандаваа дүүг нь элдвээр хэлж халдахад нь дүү нь та цаашаа бай гээд түлхэхэд Чокогийн урд байдаг сандал мөргөөд уначихсан. Өвөл байсан болохоор мөстэй байсан.

Өөрөө ч согтуу гуйвж байсан. Яахав дээ нэг ийм асуудал. Чойжоогийн хувьд гэхдээ эр хүн өөрөө ойччихоод уйлах инээдтэй л хэрэг байна. Бурхан өршөөг, худал хуурмаг зүйлийг” хэмээсэн байна. Ямартай ч одоогийн байдлаар дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр болоод буй бөгөөд тус шүүх хурал 12-р сарын 12-ны өдөр болохоор товлогджээ. Одоогоор дуучин Б.Амархүү болон Ц.Чойжилсүрэн нар “ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” хэмээсэн бөгөөд тун удахгүй тус хэргийн учир тайлагдах биз ээ.

source: http://www.unuudur.site/2249/?fbclid=IwAR1ZBYvFtplMc4SC_P-iI58LZ6nRzsoxzfbYm0ElET7jwkaY1F0sBdJaLjY

Шинэ мэдээ

error: Content is protected !!