Г.Солтан: Уучлал гуйх шаардлагагүй

2018-11-06 15:37 132

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг зээлээ нэн яаралтай төлж, ард түмнээс уучлал гуйхыг үүрэгдсэн. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь зээлээ төлж, олон нийтээс уучлал гуйгаад байна.’

Харин УИХ-ын гишүүн Г.Солтан хөнгөлөлттэй зээл авсныхаа төлөө уучлал гуйх шаардлагагүй гэж мэдэгдлээ. Тэрбээр “Намын даргыг хүндэлж байна. Тэр хүний ярих нь зөв. Гэхдээ уучлал гуйх шаардлагагүй. Намын бага хурал дээр асуудлыг хэлэлцэнэ биз. Учир зүй нь олдоно байх” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Түүний үүсгэн байгуулсан “Монгол Шаазан” ХХК сангаас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Харин зээлээ хэзээ төлөх талаар тэрбээр “боломжоороо төлөх байх, бага мөнгө биш” гэсэн хариултыг өглөө.

Б.Учрал

Шинэ мэдээ

error: Content is protected !!