П.Анужин: Чадал чинь байгаад сачий чинь хүрвэл, дэргэдэх бүсгүйгээ ”Гэрэл” болтол гийлгэчих

2018-11-05 12:21 4755

Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан П.Анужин УИХ-д нэр дэвшиж явсан нэгэн. Хэдийгээр сонгогдож чадаагүй ч тухайн үйл явдлаас олон ч зүйл суралцсан гэх тэрээр тухайн үед хөл хүнд байсан. Чухам энэ л үедээ эмэгтэй хүний зовлонг илүүтэй мэдэрсэн тэрээр эмэгтэйчүүдээ өмгөөлөн ийн бичжээ:

Сонгогчидтой уулзаж явахад, халамцуу, согтуу эрчүүд эх орон хаанаас эхэлдэг юм, хэлээдэх чи гээд орилолдоод байж билээ. Өрх толгойлсон өдий төдий эхчүүд, ундуй сундуй тулхгүй амьдрал, үс гэзгээ ч анзаарах тэнхээгүй болтлоо амьдралд сөхөрч, битүү эргэсэн улаан шороон дунд өнгөгүйхэн зогсох эмэгтэйчүүдийг харж зогсохдоо, Эх орон Эмэгтэй хүнээ хайрлахаас, Эх орон Эх хүнээ хайрлахаас эхэлнэ гээд хэлчхэж байсан. Амьдралаа бүү хэл өөрийгөө өргөж дийлэхгүй согтуу, хөлчүү, хоосон цээж эрчүүдийн дэргэд хөл хүнд ч энэ нийгмийн гэрэл гэгээ, үнэний төлөө тэмцэж байсан нь, сэтгэл зүрх рүүгээ шороо цацуулаад тэсч зогссон нь Үнээн!

Эмэгтэй хүний тэнхээг бартал цуцаадаг, хорлодог, дээрэлхдэг, ана мана үздэг, хэлмэгдүүлдэг энэ орчинд хүчтэй, зоригтой яваа бүсгүй бүхэнд мэхийе!

Унаж уруудсан эр хүн ухаант бүсгүйг тулан босч, урваж тарсан улс ухаант эмэгтэйчүүдэд эргэн хураагдаж байсан түүх их. Эмэгтэй хүний үс урт ч ухаан богино, эхнэрээ магтваас адгийн тэнэг, сайхан хүүхэн хуримгүй гэх мэт өрх гэр, хос ёсыг сарниах, сайхнаа дарж баясах харийн хэлцэнд живж, бүсгүй хүнийг дорд үзэх үзэлд гүн живж тэр хирээрээ энэ улс асар гундаж байна. Өнгөгүй амьдрах олон айл эрээсээ, өөдтэй явахгүй энэ Улс ч эрчүүдээс болж буй гэхэд хэтрүүлэг болохгүй ээ!

Нийгмийн шилжилт, завхралын үед, сургуулиас завсардсан баахан банди нар өнөөдрийн нийгмийн боловсрол гэгээрэлгүй цөм давхаргыг бүрдүүлж, тархигүй, мэдлэггүй, зүрхгүй биеэ үл голж сайхан охид, сайн төрийг бузарлаж явна! Сайхан охид, сайхан бүсгүй, сайн эмэгтэй хол явахгүй, жаргахгүй балмад байгууллыг тэд хийж явна! Эмэгтэйнхээ энд хүрэхгүй эр олширч, дутуугийнхаа өсийг хардаж, хордож, хорлож авч байна!

“Хөх Монголын Босоо Хийморь”-той Эрчүүдээ! Чадал чинь байгаад сачий чинь хүрвэл, дэргэдэх бүсгүйгээ Гэрэл болтол гийлгэчих! Ядаж нэг хүнийг асааж дийлснийг чинь харж нэжгээд бүгдийг аваад явахад чинь итгэе!

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!