О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар шагналд авсан гэрээ өрх толгойлсон ээжид бэлэглэлээ

2018-11-05 10:54 949

Монгол улсын “Эх үрс”-ийн элч дуучин Ноён бонгор буюу Ц.Амарбаяр, гэргий Б.Золзаяатайгаа хамтран бүх жаргалтай хосууддаа “Хос жаргал” хэмээх уран бүтээл гаргасан билээ.

Баясхийгээд л сонсогчдодоо болон эрх үрсэд гарын бэлэг барьдаг Ноён Бондгор энэ удаад бас нэгэн өвөрмөц уралдаан зарлаж, ялагчдыг урамшууллаа.

Тодруулбал, “Хос жаргал” дуун дээр хийгдсэн хосуудын зурган эвлүүлгийн уралдааныг “Portal entertainment” болон дуучин ноён Бондгор нар хамтран зохион байгуулсан юм. Уг уралдаанд жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар түрүүлжээ. Түрүүлсэн хосуудад дуучин Ноён Бондгор их таван ханатай, бүрэн тавилгатай гэр бэлэглэсэн юм.

Харин жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар шагналд авсан гэрээ Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон ээжид бэлэглэж сайн үйлсийн аянд нэгдлээ.

Тодруулбал, Хэнтий аймгаас Улаанбаатар хотод суурьших гэж ирсэн дөрвөн нялх хүүхэдтэй Цэрмаа гэх бүсгүйд туслах аяныг фэйсбүүкээр залуус зохион байгуулж байсан юм. Уг аянд хос залуус нэгдэж, шагналын гэрээ бэлэглэж буй нь энэ аж.

Шинэ мэдээ

error: Content is protected !!