Уяач хүү морины жүчээндээ амиа хорлосон байжээ

2018-11-03 14:50 464

Дорнод аймгийн Цагаан Овоо суманд 2018 оны аравдугаар сарын 27-нд 13 настай унаач хүүхэд амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхэр шанд” гэх газарт нутаглаж байсан, алдарт уяач С.Ганхуягийн хурдан морийг унадаг хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон байна. Хүүг хөрш айлын хүн нь морины жүчээнээс олж цагдаад дуудлага мэдээлэл өгчээ.

Цагдаа нар хэргийн газар очиход хүү амьсгал хураагаад хэдэн цаг болсон байсан аж. Урьдчилсан байдлаар хүү мал уядаг урт уяагаар хоолойгоо боосны улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэрэгт холбогдуулан уяач болон хөршүүдээс мэдүүлэг, тайлбар авч байгаа аж. Дорнод аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл үйлдэн, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Одоогоор амиа хорлосон уу, гаднын нөлөөтэй юу гэдгийг тодруулахаар цагдаа, Хүний эрхийн комисс ажиллаж эхэлжээ. Мөн хэрэвзээ амиа хорлосон бол өөрийгөө боомилоход хүргэсэн шалтгааныг нь мөн тодруулах, уяачийн болон ар гэрийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг мөрдөн шалгалтаар тогтоох аж.

Шинэ мэдээ

error: Content is protected !!